Эрт дээр vеэс уламжлагдаж, залгамжлагчаа эрж явдаг зайран удганы сахиус байдаг л юм гэлцдэг. Vе тасарч залгамжлагчгvй удсан бөөгийн хэрэглэж явсан эд зvйлс нь хаягдаж гээгдэн зарим сvжиггvй хvний гараар орж устаж vгvй болдог ч байж мэдэх юм. Тийм бөөгийн хэрэгслээс олж өөртөө далд увидастай болсон тохиолдол цөөнгvй аж. Баруун аймаг руу явдаг төв замын дагуу Тариатын жижигхэн суурин байгаад хожим Цахир сум гэгдэх болсныг Архангай аймгийн vзэсгэлэнт нутгаар явж vзсэн хэн хvнгvй л мэдэх байх.
1998 онд Увс аймгаас хот руу явж байгаад зорчигчид унаа хөсөг нь саатсанаас Архангайн Цахир суманд тvр саатсанаас энд өгvvлэх хэрэг явдлын эх суурь тавигдсан байна. Зорчигчдын дотор аавтайгаа хамт хот руу явж байсан найман настай Самданжигмэд хvv уйдахдаа суурингийн хэдэн халтар байшин дундуур тоглож, хуучин хvрээ хийдийн сvм, дугана байгаад хожим агуулах зоорийн зориулалтаар ашиглагдаж байсан хэдэн данхгар байшинг ихэд шохоорхон харж байж. Гэтэл нэг сvм оройтой байшингийн дээвэр дээр нэгэн хар хэрээ шил толь гялалзуулан идэх гэж оролдож байсан байна.
Самданжигмэд хvv хар багын ажигч гярхай нэгэн байсан тул тагтаа шил чулуу иддэг, харин хар хэрээ улай vзэж орилон, сэг зэмээр хооллодгийг мэдэх тул тэр өвөрмөц хэрээг хараад чулуугаар шиджээ. Ямар янзын шил толь иддэг юм бол гэдгийг мэдэх гэсэндээ тэгсэн байна.
Тvvний шидсэн чулуу хэрээний ойр очиж тусахад vргэж нисэхдээ мөнөөх "шилчин" хэрээ амнаасаа нөгөө идэх гэж байсан зvйлээ унагаж орхижээ. Хэрэгт дурлагч Самданжигмэд хvv ч мөнөөх унагасан зvйлийг очиж vзэхэд яг ч шил биш, никель шиг юм байжээ. Тэр гялалзсан төмрийг нvvрэндээ ойртуулж харсанд өөрийнх нь зvс царай биш маш их хөгшин хvний дvр
царай харагджээ. Хөмсөг нь хөдөлж тэр аймшигт төрхтэй хvн vг хэлэх шиг санагджээ. Тэр даруй тэнгэрт ганц нэгхэн байсан vvлс бужигнан хөдөлж, хаа нэгтэйгээс "Хvv минь хамт яваа хvмvvстээ оч" гэх дуу сонсогджээ.
Самданжигмэд унаа саатсан зорчигчдын тvр сууж байсан гуанзны нааран дээр хөзөрдөж байсан хvмvvст "Өнөөдөр бидний явах ч өнгөрлөө. Запас авчрах машин замдаа хоёр хоног саатаж ирэх юм байна" гэсэнд томчуул инээд хөөр болж "За, энд нэг далдыг мэддэг далай лам бидэнтэй явсан юм байна шvv дээ" гэж инээлдэж байжээ. Vнэхээр Самданжигмэд хvv өмнө
нь аавынхаа өвөр дээр суугаад дугжирч явдаг байсан бол ямар нэгэн юманд тvгшиж зовуурилсан байдалтай байсхийгээд л гуанзны цонхон дээр очиж нэг жижигхэн юм гялалзуулж байдаг болжээ.
Томчуулын хэн нь ч тvvний юу хийж байгааг тоохгvй байв. Зөвхөн цасан шуурга шуурч тэнгэр муудаж байгаад л санаа зовно. Бас "Одоо өөр юу хийхэв" гээд л хөзөр тоглож гарна. Самданжигмэд хvv нөгөө жижигхэн цонхон доор зогсч байгаад час хийтэл хашгиран "Биднээс холгvй хоёр хvн осгож vхэж байна. Тvvнийг авраач" гэж томчуулыг сэрдхийлгэжээ.
Томчуул ч тvvнийг өдрөөс хойш хачин янзын юм яриад байгааг гэнэт санаж "Энэ чинь ёстой яадаг хvv вэ?" гэсэн шиг юм сэтгэж "Тэр хоёр хvн чинь тэгээд хаана байна? Ямар унаатай явж байгаа юм" гэх зэргээр туршиж асуужээ. Хvv тvгдрэхгvй
"Дээлтэй, ноосон малгайтай" гэснээ нэг жижигхэн толь шиг юм өмднийхөө халааснаас гаргаж хараад "Улаан мотоцикл унасан хvмvvс, бас согтуу..." гэжээ. Хvvгийн аав Алтангэрэл хvvгээ загнаж "Битгий тархигvйтээд бай" гэхэд зорчигчдын дотор явсан өвгөжөөр эр "Миний хvv наад мэдээ зангиа хаанаас харж хэлээд байнав" гэж асуужээ. Хvv болсон явдлыг
ярьсанд зорчигчдын зарим нь хvvгээс нөгөө толины хагархайг авч "өөрийн нvдээр" болж буй явдлыг харах гэхэд өвгөжөөр хvн хоригложээ. Төдөлгvй дулаан хувцас өмссөн залуу голдуу хэдэн хvн зам тосон явж Чулуут сумаас мордож, халамцуун харгайгаар осгож vхэх шахсан хоёр эрийг авчирчээ. Хvvгийн хэлсэн vнэн байсан тул цаашид юу болох, запас
сэлбэг авчрах ёстой машин хэдийд ирэх зэргийг Самданжигмэдээс асуудаг, харин тэр хэзээний мэргэч төлгөч шиг торж тvгдрэхгvй хэлдэг болов.
Шөнө дундын vед том машин хөлөглөсөн зам засварын ажилчид Солонготын даваан дээр гарч цас арилгаж, зам чөлөөлөх ажилтай иржээ. Мөн л замын дагуух гуанзанд буусан тул Самданжигмэд хvv хэзээний босчихсон "Та өглөө болсон хойно яв. Тэгэхгvй бол болохгvй" гэж суужээ. Хvvгийн vгэнд итгэсэн vv, замын холд залхуурч алжаасан уу тэд унтаад маргааш нь явжээ. Тэр цасан шуурга хоёр өдөр vргэлжилсэн бөгөөд шуурганаар төөрсөн хэд хэдэн малчныг хаана, ямар байдалтай байгааг Самданжигмэд торохгvй хэлж бусдад тусалж байжээ. Зам зуураа хvv тэр толь шиг гялалзсан төмрөө гээчихсэн бөгөөд дахин юм, мэддэггvй жирийн нэгэн болж хувирсан гэдэг юм.