logo

"Цагаан хас" нацист бүлгийнхэн Н.Удвалыг хамгаалж байна

2012/04/16
МАХН-ын дарга Н.Энхбаяр баригдсантай холбоотой тус намын гишүүд орон даяар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн билээ.
Талбай дээр болсон жагсаалын үеэр "Цагаан хас" нацист бүлгийн  "Том Ах"  тэргүүтэй залуус МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг алхам ч холдолгүй дагаж байсан юм.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар "Цагаан хас", "Даяар Монгол" тэргүүтэй үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд МАХН-ын енб дарга Н.Удвалыг албан ёсоор хамгаалж буй аж.
Учир нь эсэргүүцлийн арга хэмжээний бүх стратеги, зохион байгуулалтын үүрэг, зааврыг  Н.Удвал Н.Энхбаяраас авсан гэнэ.

Э.Мягмардорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш