Монгол Улсын гадаад өрийн асуудал онц аюултай хэмжээнд нэгэнт хүрсэн тухай улс төрчид ярилцах болсон. Энэ талаар баримт хайн, Монгол банкны хэвлэл, мэдээллийн албатай холбогдсон боловч “Мэдэхгүй” гэдэг ганцхан хариулт өгөв.
Гэсэн ч тус банкны албан ёсны сайт дээр энэ тухай байсан дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийг тус банкныхан устгаж болзошгүй тул дэлгэцийн агшин / print screen/ хийн, баримтжуулсан болно.
Дараах материалаас дүгнэхэд Монгол улсын гадаад өр 1990 оноос 2008 онд 2.1 тэрбум долларын өртэй байсан байна. Гэтэл ердөө сүүлийн дөрөвхөн жилийн дотор 9,6 тэрбум болж өссөн байна.
9,6 тэрбум ам. долларыг 2,7 сая хүн амд хуваахаар 3,5 мянган доллар буюу Монгол хүн бүр гадаадын уул уурхайн компанид 5 сая төгрөгийн өртэй болж байгаа юм.
Б.Жавхлан