logo
Н.Гантулгын шинэ хамтлаг улстөржсөн уран бүтээл хийж байна

Н.Гантулгын шинэ хамтлаг улстөржсөн уран бүтээл хийж байна

2012/04/16
Дорвитой уран бүтээл хийлгүй, хэсэг хугацаанд сэлгүүцэж явсан дуучин залуу сүүлийн үед хамтлаг хэсдэг ажилтай болж. Гурван жилийн өмнө тэрбээр “Маршал” гэх амьд хөгжмийн хамтлагт орж, Цэргийн баяраар хийсэн тоглолтоосоо чамгүй мөнгө халаасалсан гэдэг. Харин чухам юунаас болсон юм, бүү мэд, мөнөөх залуусаасаа нүүр буруулан тус, тусынхаа замыг хөөн оджээ. Чинээлэг эхнэрийнхээ хүчинд том хэмжээний бизнес эрхэлж буй дуучин Н.Гантулга саяхнаас “Сu Мо” гэх нэгэн хамтлагт дуулах болсон аж. Үүгээр ч зогсохгүй, нэлээд улстөржсөн шинжтэй уран бүтээл ч хийгээд түүнийгээ сонирхолтой клипээр дүрсжүүлжээ. Улстөрчдийн ашиг сонирхол, улс орны таагүй нөхцөл байдал, ард түмний амьдрал ахуйг яг тэр чигээр нь чимэг, хачиргүйгээр харуулсан тэдний клипийг залуус ихэд сонирхож эхэлсэн гэх. Үүнд нь урамшсан тус хамтлагийнхан ээлжит уран бүтээлдээ орж, олонд таниулах алхмаа хийж байгаа аж. Харин бизнесмэн дуучин маань хамтлагтаа хэр удаан дуулах бол…
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш