logo
Тусгайгийнхан руу салаавч гаргасан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын уурхайг хаажээ

Тусгайгийнхан руу салаавч гаргасан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын уурхайг хаажээ

2012/04/16
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн байсан билээ. Тэдний нэг УИХ-ын гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн Намын цэцдийн зөвлөлийн дарга Ц.Шинэбаяр юм.
"Гараа шилэндээ ав" гэсээр орж ирсэн тусгайгийнхан руу  Ц.Шинэбаяр гишүүн хоёр гараараа салаавч өгч буй нь телевизийн хальсанд буусан байсан билээ.
Үүний дараахан буюу уржигдар орой Мэргэжлийн хяналтын байцаагчид түүний хувийн "Адуунчулуун" уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна.Мөн МАХН-ын енб дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нарыг нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан гэсэн үндэслэлээр баривчлах  аж.

Ч.Өнөрбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш