Хятадын уран зохиолын ном манайд бага орчуулагдсан байдаг. Харин сүүлийн үед хятадын сонирхолтой зохиолууд орчуулагдах болж, хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Тэгвэл бас нэг сонирхолтой зохиол орчуулагдсан байна. Уг зохиолын тухай орчуулагч С.Батсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Энэ зохиолын тухай товч танилцуулахгүй юу?
Фүрүн тосгон гэдэг энэ роман нь Хятадын “соёлын хувьсгалын” үеийн жирийн хятад хүмүүсийн амьдралыг харуулсан зохиол л доо. Тэр үеийн үзэл суртлын хэт хийрхэл хятад орон, тэр дотроо жирийн хүмүүсийг ямар байдалд хүргэснийг маш хурц гаргаж өгсөн. Социализмын гажуудал хятад оронд яаж өрнөснийг харуулснаараа бас их сонирхолтой. Зохиолын агуулга нь нэг жижиг, уулын мухрын тосгоны царайлаг сайхан хүүхэн жижиг наймаа хийж, түүнийгээ амжилтанд хүргэж, бага сага мөнгө цуглуулж, сайхан амьдарч эхэлдэг. Тэгтэл түүнд атаархагч намын ажилтан өөр нэг хүүхэн түүнийг хөрөнгөтөн болгож, хөрөнгийг нь хурааж, нийгмийн хог шавхруу болгож, бараг амьдрах аргагүй болгодог. Ийм хүнд хэцүү нөхцөлд ойр тойрных нь хүмүүсийн яс чанар өөр өөрөөр илэрч, үйл явц өрнөнө. Бас залхуу, бялдууч, арчаагүй хүмүүс энэ ороо босоо үеийг далимдуулан хэрхэн оодорч, бусдын хувь заяагаар тоглож байгааг харуулна.
Энэ зохиолын онцлог юу вэ?
Ер нь хятадын уран зохиолд хөдөө тосгоныг дүрслэн бичих уламжлалт арга гэж байдаг, зохиолч энэ дагуу тосгоны амьдралыг чадмаг дүрслэн бичсэн. Гол онцлог нь гэвэл хятадын үнэр ханхалсан зохиол гэж хэлнэ. Оросын В.Шукшины зохиолтой зүйрлүүлж болох юм. Бас нэг онцлог нь социализмын үеийн хэлмэгдлийг үнэн бодитоор нь бүр хэтэрхий ил тод харуулснаараа тэр үедээ хаагдмал маягийн зохиол байсан.
Зохиолыг орчуулсан шалтгаан?
Хятад бол суурьшмал, дорнын өвөрмөц соёлтой, манайхтай хөрш улс. Хятад хүмүүсийн дотоод ертөнцийг ойлгохын тулд ном зохиолыг нь сайн унших хэрэгтэй. Сэтгэлгээг нь мэддэггүй тул аливаа үйлдлийг нь гайхаж хүлээн авдаг шүү дээ. Хятадын “соёлын хувьсгал” л гэхэд ямар өвөрмөц үйл явдал байсныг энэ зохиолоор ойлгож болно.
Мао Дуний шагналт зохиол гэсэн энэ ямар учиртай шагнал юм бэ?
Мао Дунь бол шинэ үеийн Хятадын уран зохиолын нэртэй зүтгэлтэн, зохиолч, нийтлэлч хүн. 1981 оноос энэ хүний нэрэмжит шагналыг жил бүр хятадын шилдэг зохиолд олгодог болсноор хятадын уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болсон. Фүрүн тосгон зохиол бол энэ шагналыг авсан анхны зохиол гэдгээрээ алдартай юм.