logo
“Хайр” цомгоо гаргалаа

“Хайр” цомгоо гаргалаа

2012/04/17
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Ч.Алтантүлхүүр “Хайр” нэртэй анхны цомгоо гаргалаа. СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн Ч.Алтантүлхүүр 2008 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаа юм.
Залуу дуучин  “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, И.П.Ямпиловын “Шидэт ваар” дуурийн Янжмаа, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн нэгдүгээр охин, “Сарьсан багваахай” дуурийн Ида, Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир” мюзиклийн Долгор зэрэг дүрийг бүтээжээ. Мөн “Ньюанс” хамтлагийн “Изабель”, “Non o piu” тоглолт, “Дэлхийн сонгодог бүтээлүүд” тоглолтод оролцсон байна.
Түүний урын санд Т.Сэр-Одын “Хутагтын цэнхэр нутаг”, Т.Ганболдын “Элсэн нүүдлийн эгшиг” зэрэг нийтийн болон сонгодог 40 гаруй дуу бий.

Ч.Алтантүлхүүрийн  “Хайр” цомогт “Хатад дамжсан бүүвэй”, “Хар торгон хамжаар”, “Цацлын есөн дусал”, “Хосоор жаргалтай хорвоо”, “Үр минь”, “Эхийн сэтгэл”, “Хүж дэлхий амгалан байг” зэрэг 15 дуу багтжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш