Өмнийн говь дахь нүүрсний орд газруудын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч Саусгобисэндс компанийн дээд толгой компани Саусгоби Ресурсын 57.6 хувь нь Канадын "Айвенхоу Майнз" компанийн эзэмшлийнх байсан ч, тэрхүү хувиа 898 сая ам.доллараар үнэлэн БНХАУ-ын Төрийн өмчит "Чайналко" компанийн охин компани Чалкод зарахаар гэрээлсэн нь тодорхой болоод байгаа билээ.
Ер нь бол Канад, Хятадын компаниуд наймаалцах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрөгч оноос эхлэн дуулдаж байсантай зэрэгцээд хятадын төрийн өмчит компанийн мэдэлд монголын нүүрсний ихээхэн нөөц бүхий орд газрууд очвол дагаад үүсэх сөрөг үр дагаваруудын талаарх мэргэжилтнүүдийн байр сууриудыг хэвлэлийнхэн хүргэж байсан. Гэсэн ч үзэгдэх засагтай энэ улсад тoмний эрх ашгийн төлөө үйлчлэх засаг байдаггүйн баталгаа болж, нэгэнтээ наймаа хийгдчихээд байна.
Гэхдээ асуудал дуусаагүй гэдгийг тодотгоё. Нэг талаас энэ удаагийн наймаа нь манай улс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа борлуулсны олзоос татвар авахыг хуульчлах туйлын шаардлагатай байгааг бататгасан үйл явдал хэмээн эдийн засагчид үзэж байна. Мөн нөгөө талд манай улс ААНОАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар дээрх мөнгөнөөс Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, татвар ногдуулах боломжтой боловч Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний улмаас энэ нь ямар ч боломжгүй болж таарч байгаа юм байна.
Тэгэхээр давхар татварын гэрээ гэж юуг хэлээд байгааг тодруулахад, манай улсаас 35 оронтой "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ" буюу Давхар татварын гэрээ гэгчийг байгуулсан байдаг. Өнөөдрийн тухайд 30 оронтой байгуулсан дээрх гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм байна.
Харин тэдгээр улстай байгуулсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт ороогүй аж. Тиймээс ч "Айвенхоу Майнз" болоод БНХАУ-ын Төрийн өмчит Чалко компанийн хооронд явагдаж буй 898 сая ам.долларын гэрээ нь Монгол Улсаас эх үүсвэртэй орлого мөн ч, тэндээс ямар нэг байдлаар татвар авах боломж байхгүй. Үүнтэй ижил бусад тохиолдлуудад ч татвар авах боломжгүй төдийгөөс өдийг хүрсэн бөгөөд Монгол Улс хэчнээн хэмжээний татварыг алдсан байхыг тооцоход бэрх.
Xарин Р.Фрийдландынх гэдгээрээ монголчуудын эчнээ танил болсон Айвенхоу Майнз ХХК-ийн эл наймаатай холбоотойгоор авч үзэхэд тус ХХК нь охин компаниудаа Нидерланд, Их Британийн Виржин Арлууд, Аруба зэрэг газар сайгүй тархаан байгуулдагийнх нь гол учир нь бусад үндэстэн дамнасан корпорациудтай ижил. Юу гэхээр тэдгээр компаниуд хөрөнгөө тусгаарлах, татвараас зайлсхийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс орнуудын хууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор охин компаниа тийнхүү байгуулж иржээ.
Монголын уул уурхайн салбарт хөл тавьсан, лиценз эзэмшигч компаниудын хувьцааны зах зээлийн үнэлгээ олон улсын биржүүд дээр өсөлтийг үзүүлж байгаа нь тухайн компанид хувь эзэмшиж, монгол дахь төслүүдэд оролцох сонирхолтой компаниудын тоог улам нэмж байгаа. Тэрчлэн дэлхийн уул уурхайн салбарын компаниуд олон сая ам.доллараар хэмжигдэх тохиролцоог хийж, монголын баялгийг өөр хоорондоо гулсуулж байгаа. Айвенхоу Майнз ХХК бол тэдний нэг.
Угаас Давхар татварын гэрээний сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл байдгийн том жишээ нь Айвенхоу Майнз ХХК аж. Тухайлбал, Харин Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний 13 дугаар бүлгээр МУ-д байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй шууд буюу шууд бус замаар хамааралтай хувьцааг борлуулсны олзоос МУ татвар авахаар заасан хэдий ч уг заалтыг хэрэгжүүлэхдээ "үл хөдлөх хөрөнгө" гэдэгт үйл ажиллагаанд ашиглагдаж буй түрээсийн хөрөнгөөс бусад аливаа хөрөнгийг хамаарахгүй байхаар заасны улмаас дээрх төрлийн хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авч чадахгүйд болж байгаа аж.
Тэгэхээр дээр хэлсэнчлэн уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувь эзэмшилд өөрчлөлт орох ажил гүйлгээ гадаад улс оронд хийгдсэн тохиолдолд уг ажил гуйлгээний олзоос хэрхэн татвар авах асуудпыг татварын хууль тогтоомждоо бүрэн тусгаж өгч чадаагүй өнөөдрийг хүрсэний буруу байгаа ч, тэрийг засч залрууллаа гэхэд олон улс оронтой хийсэн давхар татварын гэрээгээ эргэн харах нь чухал ч Давхар татварын гэрээний асуудлаар бусад тапуудтай дахйн ширээнд сууж, Монгол Улсад учирч буй хор хохирлыг багасгах чиглэлийн шийдэлд хүрэх нь чухал болоод байна.
Уг нь Сангийн яам ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж дуусаад байгаа бөгөөд шинэчилсэн найруулгад Монгол улсад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг борлуулсны олзыг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, МУ татвар авах зохицуулалтыг оруулсан гэж байгаа юм. Мөн Нидерланд, Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээ хэлцлийг өөрчлөх ажлыг эхлүүлж, удаа дараа нөгөө талд хүсэлт тавьжээ. Гэхдээ нөгөө талаас ихээхэн хойрго хандсаны эцэст дахин хэлэлцээр хийхээр хариу өгөөд байгаа гэнэ.
Э.Болорхажид
Эх сурвалж: Монголын нэг өдөр" сонин