logo
УИХ- ын нэр бүхий гишүүд Ц.Нямдоржийг огцруулах санал өргөн барилаа

УИХ- ын нэр бүхий гишүүд Ц.Нямдоржийг огцруулах санал өргөн барилаа

2012/04/17
УИХ -ын нэр бүхий гишүүд Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийг огцруулах саналыг албан ёсоор өргөн барилаа. Тодруулбал : УИХ дахь МАН-ын гишүүд болох О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Балдан-Очир, Р.Раш, Д.Загджав, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн , Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр нар юм.

Тэд өнгөрсөн Баасан гарагт намынхаа гаргасан мэдэгдлийн " хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын эрх, өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна." гэсэн хэсгийг үндэслэн, ийм хүсэлт гаргасан аж.

Б.Чойжилсүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш