АТГ-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гарагийн үүрээр хүч хэрэглэн албадан баривчилсан нь сүүлийн өдрүүдэд халуун сэдэв болоод байна.
Түүнийг баривчлахын тулд буу шийдэм, бамбай, бороохой агссан цагдаа, тусгайгийнхан гээд 350 орчим албан хаагчийг дайчилсан. Намын гишүүд, дэмжигчид нь даргаа баривчлуулахгүй гэж хууль хүчнийхэнтэй арав гаруй цаг тэмцэл өрнүүлсэн нь “долдугаар сарын 1”-ний үйл явдлыг санагдуулав. Гэвч хууль хяналтынхан Н.Энхбаярын амьдардаг байрны хаалга үүдийг эвдэн, дайран орж, түүнд гутал, хувцсаа ч өмсөх боломж олголгүй хоёр хөлийг нь гозогнуулсаар машинд ачаад Төв аймаг дахь урьдчилан хорих анги руу явсан. Ингэхдээ Н.Энхбаярт санаа тавьж очсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын биед хүртэл халдсаныг олон түмэн харлаа. Хууль хяналтынхан өөрсдөө ингэж хуулиа уландаа гишгэн байж, “хойшлуулшгүй арга хэмжээ авч байна” гэсэн нэрээр Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар олны нүдэнд баривчлах нь цаанаа захиалгатай гэж олон түмэн хардаж сууна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь гурван шалтгаантай аж.
Шалтгаан 1: Хоёр намын асуудал сөхөгдөж байна. Тодорхой хэлбэл, МАХН, МАН. МАН-аас арав гаруй гишүүн гарч, МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл түгсэн. Наймаас дээш гишүүнтэй бол УИХ-д намын бүлэг байгуулж болох хуулийн заалттай. Ингэсэн тохиолдолд УИХ-д МАХН-ын бүлэг бий болно. Энэ нь одоогийн эрх баригчдад аюултай. Тиймээс эрх баригчид Н.Энхбаярыг дарж авахын тулд яаран баривчилгаа хийлгэсэн.
Шалтгаан 2: Гол зүйлээс иргэдийн анхаарлыг сарниулах гэсэн оролдлого. Гол зүйл гэж юуг онцлоод байна вэ гэвэл “Айвенхоу Майнз”-ийн эзэмшил “South Gobi Sands” компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчит “Chalco” компанид зарсан. “Financial Times” сонин дөрөвдүгээр сарын 2-ны дугаартаа “South Gobi Sands” компанийн бие төлөөлөгч энэ тухай Ерөнхий сайд С.Батболдод албан бусаар мэдэгдсэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээлэл нийтэлсэн нь олны анхаарлыг татсан билээ. Өөрөөр хэлбэл, монголчууд Нарийн сухайтын нүүрсний савд буй Овоот толгойн ордоо Хятадад алдлаа. Олны анхаарал энэ мэдээлэлд чиглэж эхэлсэн болохоор өөр тийш хандуулахын тулд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлуулсан.
Шалтгаан 3: Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй эрх баригчдын авлигын хэрэг илрэх гэж байсан учир үүнд анхаарлаа хандуулсан иргэдийн анхаарлыг Н.Энхбаяр руу чиглүүлэх гэж сүр дуулиантай баривчилгаа хийлгэв. Уг нь, АТГ-ын хэдхэн албан хаагч очоод л баривчлах байтал зориудаар олон зуун цагдаагийн албан хаагчийг оролцуулж, хүч хэрэглэсэн. Авлига авсан хэргээр Н.Энхбаярыг яллуулж, түүнээс ч илүү улс эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг хохироосон “гар”-ууд уснаас хуурай гарах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид үзэж байна.
/www.mminfo.mn/