Өвчтөнүүд эмнэлэгт хүргэгдэх үедээ цэвэр, аюулгүй орчинд эмчилгээ хийлгэнэ гэж найддаг. Гэхдээ E-coli, MRSA, Clostridium difficile гэх мэт үхлийн аюултай нянгийн үржлээс болж өвчтөнүүдийн найдвар талаар нь өнгөрөх тохиолдлууд байдаг билээ. Тэдгээр нянгууд нь антибиотикт ч тэсвэртэй байдаг байна.
Харин одоо Шотландын хэсэг эрдэмтэд, инженерүүд өөрсдийн бүтээсэн шинэ технологийн тусламжтайгаар нянгуудыг устгаж, хүмүүсийн амийг аварна гэж найдаж байна. Тэд туршилт явуулж тод тусгалтай спектрийн гэрэл буюу кварцын гэрлийг Глазго хотын эмнэлэгт ашиглаж эхэлжээ.
Микробиологийн профессор Жон Андерсон Глзаго хотын Стратклайд Их Сургуулийн судалгааны багийг ахалж байна. Тэрээр ярихдаа "Тод тусгалтай спектрийн гэрэл нь нүдэнд харагддаг гэрлийн спектрийн хөх ягаан цацрагийг ашигладаг, энэ нь бактерийг устгадаг, гэхдээ хүнд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, тиймээс энэ гэрлийг эмнэлэгт ашиглах боломжтой, эмнэлэгт хэрэглэснээр агаарыг болон өрөөнд байгаа бусад бүх гадаргууг үргэлж ариутгаж, халдваргүйжүүлэх болно" гэжээ.
Орчныг ариутгах системийн спектрийн гэрлийн долгионы урт нь хамгийн ихдээ 405 нанометр буюу хүний хараанд сөрөг нөлөөгүй байдаг байна. Профессор Андерсон хэлэхдээ "Энэ гэрэл бактерийг устгадаг, яагаад гэхээр порфиринс нэртэй гэрэл мэдрэмтгий молекулуудыг агуулдаг, гэрэл порфиринсийн молекулуудад хүрч үйлчлэхэд хүчилтөрөгчтэй харилцан үйлчилдэг, үүний дүнд хүчилтөрөгч урвалд орж, нянг устгадаг гэжээ.
Ийнхүү нян устгадаг гэрлийг өглөө асч, шөнө унтрах байдлаар тохируулж болох бөгөөд ингэснээр эмнэлэгт ариутгалыг тасралтгүй явуулна. Судалгааны багийнхны хэлж байгаагаар одоо ашиглаж байгаа нян устгах аргууд зарим талаараа үр дүнтэй хэдий ч тэдгээрийг тасралтгүй ашиглаж болдоггүй, заримдаа ажилтнууд дараалал журмыг нь дагахаа мартдаг гэнэ.
Тэдний туршилтаас үзэхэд нян устгадаг гэрлийг ашигласнаар нянгийн халдварыг 60 хувиар бууруулдаг байна. Ил шархтай өвчтөнүүд болон дархлаа нь суларсан хүмүүс антибиотикт тэсвэртэй нянгаар халдварлах эрсдэл хамгийн өндөр байдаг аж. Гэхдээ Шотландын эрдэмтэд нян устгагч гэрлийг энэ оны сүүлээр дэлхийн улсуудад худалдаанд гаргаснаар эмнэлгийн эрүүл ахуйн орчныг сайжруулах үүд хаалга нээгдэнэ гэдэгт найдаж байна.
Э.АМАР