УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдлаа. Хуралдаанаар эхлээд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр хуралдаан эхэлсэн ч гишүүд нэлээд маргалдсан. УИХ-ын гишүүн Д.Загджав, УИХ дахь хоёр намын бүлэг орон нутгийн сонгуулийн хуулийн талаар харилцан зөвшилцөж, үр дүнд хүрсэн эсэхийг тодруулж асуусан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үүнд хариулахдаа, уг үйл явцад хэдийгээр процессууд явсаар байсан ч сайтар ахиц одоог хүртэл гараагүй байгаа тухай дурдаж байлаа.
Харин Д.Загджав гишүүн, хуучин хүчин төгөлдөр хууль нь байгаа атал яагаад түүнийг биелүүлэх боломжгүй байгаа вэ гэж мөн тодотгож байв. Гэтэл энэ үеэр, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, АН-ын бүлгээс албан ёсоор тавьсан санал бүхий бичиг очсон эсэхийг асуугаад, бид тодорхой санал тавьсан, тэгэхээр өнөөдрийн ТББ-ын хорооны хурал дээр одоо ярих гэж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хийнэ гэвэл бүтэхгүй зүйл, хэлэлцэх асуудлыг түр хойшлуулах саналтай байна хэмээж байлаа.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, одоо сонгууль болоход цөөхөн л хугацаа үлдэж байна. Гэтэл нэг л зүйлээ бид ярьсаар бараг хоёр сарыг үдлээ. Энэ асуудлаа ярихгүй бол УИХ, ТББ-ын хороон дээр асуудал гацаад байгаа мэтээр ойлгогдох болж ч магадгүй байна гэдгийг хэлж, тайлбарлаж байсан. Тэрээр, мөн энэ бол хуулийн хариуцлагын тухай асуудал юм гэдгийг ч хэлж байлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, АН-ын бүлэг ярьж, ярьж гурван сарын өмнөх шийдэл дээрээ эргээд очиж байна. Тэгээд одоо бүлгүүд хоорондоо ойлголцох ёстой мэт яриад сууж байдаг. Манай бүлэг байр сууриасаа ухрахгүй гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гишүүн хэлэхдээ, Д.Загджав гишүүний хэлснээр хуучин хуулиараа орон нутгийн сонгуулийг хамт явуулъя, бид өмнөх санал дээрээ эргэн тогтсон байгаа явдал бол бидний буулт хийх эцсийн вариант юм гэж байв. АН-ын бүлэг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулж, намар нь сум, дүүргийнхийг тусад нь явуулна хэмээн саналаа гаргажээ.
Энэ мэтээр хоёр намын бүлгийн зүгээс харилцан санал бодлоо хэлж, гишүүд үг хэлсээр, санал нэгдэхгүй байсаар АН-ын бүлгийн гишүүд хурлаас завсарлага авч байна гэсээр гарч явсан. Харин МАН-ын гишүүд орон нутгийн сонгуулийн хуулийн талаарх Ажлын хэсгийн мэдээллийг сонсож, дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгаж эхэлсэн.
Гэвч мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын 48 гишүүний өргөн бариад УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь шийдсэн бас нэг хуулийн төсөл буйг хэлээд, яагаад үүнийг хойшлуулж чухал биш гэж тооцоод байгааг байнгын хорооны даргаас тасралтгүй лавлаж, санаачилсан хуулийнхаа чухал гэдгийг хэлж байсан юм. Улс төрийн намаар талцдагаа болих зэрэг нэлээд чухал заалтуудыг энд шигтгэж өгөөд байтал яагаад хэлэлцэхгүй байгаа юм хэмээн тэрээр нэлээд бухимдалтай байсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат, байнгын хорооны даргаас асуулт асууж, мэдээлэл яваад байна уу, байнгын хорооны хурал хуралдаад байна уу гэдгийг тодруулаад гарч явсан.
Ингээд байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын /27/ томъёоллуудаар санал хураалган дэмжигдлээ.
Дараа нь гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг бичгээр хүлээн авч, аман мэдээллийг дахин сонсохоор тогтсон.