Монгол хүний үнэт нандин зүйл, соёл иргэншил, удмын сангийн талаарх асуудал сүүлийн цед хүмүүсийн анхаарлыг багагүй татах болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ сэдвийг хөндөн бичих болжээ. Энэ талаар "Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Та Москвагийн их сургуулийг хүн судлаач, хүний генетикч мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ эх орондоо ажиллаж байгаа цөөхөн эрдэмтдийн нэг. Монголчуудын хувьд энэ мэргэжил төдийлөн танил бус, тиймээс та манай уншигчдад мэргэжлийнхээ талаар товч ойлголт өгнө үү?
-Генетик бол амьд организмуудын хэлбэр болон удамшлыг судалдаг шинжлэх ухаан бөгөөд хүний генетик нь үүний нэгэн салбар юм. Энэ шинжлэх ухаан хүний биологи, өсөлт хөгжил, сэтгэл санаа, оюун ухаан, удамшил, соёл биеийг судалдаг, маш өргөн хүрээг хамаардаг ухаан. Хүн гурван биетэй. Нүдэнд ил харагдах махан бие, өвөг дээдсээс заяасан соёл бие, энэ хоёрын хөрсөн дээр ухамсар бие бий болно.Ухамсар, оюун ухаан маань зангилагдаад сэтгэл биеийг бий болгодог.
"Аливаа хүнийг эрхэндээ оруулъя гэвэл битгий зодож нүд. Сэтгэлийг нь л эрхэндээ оруул" гэдэг Монголчуудын айхтар үг байдаг даа.
-Монголд одоо энэ мэргэжлээр хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Хүний генетикчээр дагнан мэргэшүүлж, төгсөлт хийдэг анги манайд байхгүй. Харин гадаадын их, дээд сургуулиудыг генетик, хүн судлалын мэргэжлээр төгсөж, эх орондоо ирээд, хүний генетикээр дагнан ажиллаж, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа судлаачид манайд маш цөөхөн бий. Гурав, дөрвөөс хэтрэхгүй болов уу. Миний шавь нараас АНУ, Австрали, Израильд тав, Монголд гурван хүн ажиллаж байна.
-Монгол хүний удмын сан бусад угсаатныхаас юугаараа давуу байдаг юм бэ?
-Генийн санг удмын сан гэж нэрлэдэг. Үндэстэн бүрд генийн сан бий. Тухайн үндэсний олон мянган жилийн турш идээшин зохицож, амьдарч ирсэн уугуул нутгийн уур амьсгал, байгаль газарзүйн онцлогтоо өвөрмөцөөр дасав зохицож генийн сан нь бүрэлдэн тогтдог юм. Энэ утгаараа угсаатнуудын генийн сан хоорондоо ялгагддаг.
Монгол хүний амьдрах арга ухаан, бие бялдрын хөгжил, аливаа өвчнийг тэсвэрлэх чадвар бусад угсаатнуудаас давуу. Учир нь, Монгол орон маань -40-өөс +40 градусын хооронд дөрвөн улирлын уур амьсгалын араншинтай газарзүйн байрлалд оршдог бөгөөд Монголчууд түүндээ дасан зохицсон генийн сантай. Энэ бол маш их чадавхтай генийн сан. Амьдралынхаа хэв маягийг зохиомжлох нарийн арга ухаантай тедийгүй жилийн дөрвөн улирлынхаа онцлогт дасан зохицсон хувцас хунар өмсөж, хоол хүнс хэрэглэдэг. Мөн аливаа зүйлийг олон хувилбараар хийж чаддаг. Гадаадынхны бүтээж хэрэглэж байгаа техник хэрэгслийг өөрийнхөө хүсэл зориг, санаа бодлоор амархан монголчлоод зүсийг нь хувиргаад хэрэглэчихэж чаддаг.
-Монгол хүннй хувьд юу иь илүү их удамшдаг вэ?
-Монгол хүн монголтойгоо гэрлэхэд махан биеийн генүүд нь удамшина. Харин соёл биеийн генүүд нь гээгддэг.Монголчууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэгшүүдээ. Гаднаагяланцаг нь давамгайлахаараа араатан шинж, дотроо гяланцаг нь ихдэхээрээ гэгээрлийн зам мөр рүү явдаг. Гэгээрлийн зам руу хөтлөхийн тулд монголчууд «Эрхэм баян эрдэм ном, дунд баян, үр хүүхэд, адгийн баян адуу мал» гэдэг байсан. Монголчууд хувийн өмчтэй байсан. Хот дүүрэн малтай хэрнээ өмссөн хувцсаа алт мөнгөөр бүрээгүй шүү дээ. Хөрөнгөө хараад л сэтгэл нь ханачихдаг. Хүний сэтгэл бүх юмыгжолооддог. Монголчууд үр хүүхдүүдээ хэрэглээний сэтгэлгээнээс илүу гэгээрэл рүү хөтөлдөг, амьдралын хар бор ухаанаа үр удамдаа өвлүүлж үлдээдэг ард түмэн. Монгол хүн байгаль эх дэлхий, мөнх тэнгэртэйгээ холбогддог антенлаг чанараа хадгалсаар ирсэн. Энэхүү энерги мэдээллийнхээ орон зайн хуулиар амьдардаг, түүнийгээ хардаг, тэтгэдэг ард түмэн.
-Монгол хүний эрхэм нандин чанар гэж хүмүүс их ярих болжээ. Гэвч энэхүү нандин чанараа өнөө хэр нь бүрэн таньж амжаагүй л явна?
-Нэгдмэл орчлон дотор байгаа хүний орчлон өөрийгөө тусгаарлаж, түүнийгээ үнэн гээд ойлгочихсон юм. Монголчууд бол мөнх тэнгэрээ шүтдэг, хууль цаазыг нь биелүүлдэг, зарлигаар нь амьдардаг хүмүүс. Богд Чингис хаан маань 13 дугаар зууны үед цэврүү шиг цэвэр монгол хүнийг бий болгосон. Монголчууд тэр үед худлаа хэлж, хулгай хийх, биесээ харааж зүхэхийг мэддэггүй байжээ. Өөрсдийгөө эрхэм дээд хүн гэж тооцдог учраас гаднынхныг дандаа өөрөөсөө доош суудалд суулгадаг байв. Гэтэл одоо монголчууд ямар болчихсон байна вэ. Суурин иргэншлийн муу муухай, хог новш нүүдлийн иргэншилд нэвтрэн орж ирээд, биднийг сүйтгэж байна. Энэ бүхнээс бид өөрсдийгөө дэвэрлэж, нүүдлийн соёл иргэншлийнхээ гайхамшигт өв уламжлалаа сэргээх цаг болсон. Тэгж байж бид оршин тогтоно. Байгаль орчин, нүүдлийн иргэншил, монгол хүн гурвын гагнаас бол Монгол хүний гайхамшиг, эрхэм нандин чанар юм.
-Дэлхийн II дайнд Гитлер ялчихвал угсаатан бүрээр юу хийлгэх төлөвлөгөө гаргасан гэдэг. Тэнд Монголчуудаар хийлгэх ажлын талаар тусгайлан төлөвлөсөн байсан гэдэг. Энэ мэтчилэн Монголчуудыг их сайн гентэй улс гэж ярилцдаг?
-Гитлер «Монголчуудаар хамаагүй хар бор ажил хийлгэж болохгүй. Гал тогооны ажил, эсвэл хог шороо цэвэрлэх ч юм уу, боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм. Тэгвэл Чингис хааны өмнө би нүгэл үйлдсэн болно. Гэхдээ тэднээр хэтэрхий өндөр албан тушаалын том ажил бас хийлгэж болохгүй. Тэгвэл толгой дээр гараад суучихна» гэж бичсэн гэдэг юм.
Муу, сайн ген гэсэн ойлголт байдаггүй. Энэ талаар тайлбарлахын тулд рубикэн шоон дээр жишээ авъя. Шооны зургаав талыг өнгөер нь ижилсүүлчихвэл хүний генийн сан болно. Дэлхийн хүн амыг нэгдмэл генийн сантай гэж үздэг. Энэхүү нэгдмэл генийн сан нь өөр өөриин сонгож авсан газар нутаг дээр идээших үед тогтолцоо үүснэ. Ер нь тухайн байгаль, уур амьсгалын орчинд эхлээд генийн сан нь идээшин зохицох ёстой байдаг. Шооны өнгийг хувиргах бүр шинэ хоршлууд үүснэ. Хүн амын генийн сан генүүдийн хоршлоор дасан зохицож, улмаар тодорхой чадварууд бий болдог. Ийм чадвар өндөртэй учир л Монголчуудыг ген сайтай буюу генийн идээшин зохицох чадамж сайтай гэж яриад байгаа юм шүү дээ.
-Монголчуудын генийн сав муудаж байна гэлцэх болж?
-Хүн бүхэн эцэг, эхээс өвлөж авсан генийн системтэй байдаг. Тэр утгаараа ижилхэн хоёр хүн ертөнц дээр байдаггүй. Монгол Улс 2.5 сая хүн амтай гэж үзэхэд 2.5 сая генийн сан байна гэсэн үг. Энэ бүгдийг нийлүүлснийг хүний' гёнийн нэгдсэн сан гэж үздэг. Аливаа үндэстэн угсаатны генийн сан оршин амьдарч буй орчин нөхцөл, байгаль, цаг уурт нь дасан зохицохын тулд олон мянган жилийг туулдаг.
Хүн бүхэн 32 040 гентэй. Хар нүдний генийн сан, цэнхэр нүдний гэдгээрээ л ялгардаг. Удмын сан багасна гэдгийг ямар утгаар ярьж байгаагаас их шалтгаална. Төрөлт багасаж байна. 2025 оноос эхлээд Монголын хүн ам хоёр дахин хөгширнө гэсэн тооцоо гарчээ. Магадгүй, энийг ч хэлсэн байж болно.
-Монгол хүн гадны хүнтэй гэрлэсэн тохиолдолд удмын санд ямар өөрчлөлт гарах вэ?
-Монгол хүн гадаад хүнтэй суугаад, тэр улсад нь очиж амьдарвал далай дотор черниль дусаасан юм шиг л уусаад алга болно. Гаднаас хань ижил олоод ирвэл Монголд байхгүй ген орж ирнэ. Монгол хүний генийн сан рубикийн шоо шиг зангидчихсан сан шүү дээ. Түүн дээр өргөс орж байгаа юм шиг эвдрэл үүснэ, махан бие талаас нь төрөл бүрийн удамшлын өвчин үүсгэдэг генүүд орж ирнэ. Соёл бие талаас нь үндэсний уламжлал, соёл иргэншил улам сааралтана. Эцэг, эх хоёрын соёл иргэншлийн зөрчил үүснэ.
-Хоёр үндэстний ген холилдвол сайн тал гэж байх уу?
-Эхний ээлжинд гадна талаасаа бага зэрэг сайн талууд анзаарагдана.Бүдгэрсээр бүдгэрсээр л сүүлдээ алга болно доо. Гаднаас орж ирж байгаа нь ихсэх тусмаа л дотоод чанар нь муудна.
-Удмын сангийн аюулгүй байдал гэж их ярьдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ тухай өнгөц тусгасан байдаг ч бусад хуулинд энэ талаар нарийн заалт алга?
-Угийн бичгээ мэдэхгүй, хоорондоо гэрлэх үзэгдэл түгээмэл болжээ. Үүнээс болоод Монгол хүний удмын санд цус ойртолтын аюул нүүрлэчихээд байна.Энэ бол олон жилийн турш явагдаж байгаа процесс. Гэвч энэ бол нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүй. Хүн амын дунд цус ойртолт ихсэхээр үүнийг оюуны хомсдол сүүдэр мэт дагадаг юм.Нөгөө нэг аюул нь гэр бүл хямарч, салж сарниад, хүүхдүүд нь гудамжинд гарч, эмэгтэйчүүд нь амьдрахын эрхээр харийн хүнтэй гэрлэж байна.Мөн гаднаас ямар нэгэн байдлаар Монголд орж ирээд, Монгол иргэншилтэй болж, Монгол үр удамтай болох далд үзэгдэл явагдаж байна. Энэ мэт аюулууд нүүрлээд байна.
-Аюулгүй байдлыг нь тэгвэл хэрхэн хамгаалах вэ?
-Монгол удмын сангаа цэвэр ариун авч явахын тулд хань ижлээ сонгохдоо хүн бүр ухамсартай хандах учиртай. Цус ойртвол гэрлэхээс татгалзах арга ухаанд залуу үеэ суралцуулахын тулд өрх бүрийг угийн бичигтэй болгох нь чухал. Угийн бичигтэй болгохын тулд үнэгүй номоор хангаж, сургалт явуулъя. Эмэгтэй хүнийг жирэмсэн болмогц нь эрүүл хүүхэд төрөх нь үү, үгүй юу гэдэг талаар урагт шинжилгээ хийдэг болох хэрэгтэй. Оюуны хомсдолын түвшинг судалж тогтоох шаардлагатай.
Оюуны хомсдолыг багасгахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Олон аймгийн залуус хоорондоо учирч уулзах, гэр бүл болох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд янз бүрийн наадам, сургалт зохион байгуулах шаардлагатай.
-Залуус хөгжил дэвшлээ дагаад нийслэл руү хошуурцгааж байна. Хязгаар нутаг руу явах хүсэлтэй хүн төдийлөн олон гарахгүй л болов уу?
-Монгол нутгийн говийн бүсийн аймгууд хэтэрхий хотжиж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдал талаасаа ноцтой зүйл. Хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт төвлөрч байна. Энэ өргөн уудам нутаг дэвсгэрийг хүншүүлэх бодлого чухал байна. Мал аж ахуй, нүүдлийн иргэншлийг дэмжих бодлого барих хэрэгтэй. Мал нь ч, хүн нь ч хамгаалагдана. Хилтэй ойр залгаа аймгуудад хүний цөлжилт болчихоод байна шүү дээ. Тэнд эх оронч сэтгэлгээтэй, малаа дагасан хэдэн хүн л амьдарч байна. Тэдний ачаар хязгаар нутаг эзгүйрэхгүй байна.
Улаанбаатарт 100 мянган орон сууц барих мөнгөөрөө хүн амаа хөдөө орон нутагт шилжин суурыыихад дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, орон байраар нь хангадаг улсын тусгай бодлого хэрэгтэй байна.
«Гэр бүл төвтэй хүний хөгжил» гэж 20 жил ярилаа. Одоо хийх цаг болсон. Монголын төр Их хаадын үеэс төрийн бодлогоороо энэ бүхнийг зохицуулж ирсэн юм. Монголынхоо шилэгдмэл, эх оронч сэтгэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өндөр хөгжилтэй, ажилсаг зүтгэлтэй гэр бүлүүдийг төрийн тусгай хангамжтайгаар хязгаар нутгууд руугаа нүүлгэн суурыпуулж, хязгаар нутгийнхаа аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хамгаалж ирсэн арвин туршлага бидэнд бий.
-Удмын сан эвдрэхэд дэлхий нийтийн даяаршил бас нөлөөлж байгаа даа?
-Үнэн.Даяаршлын бодлого өнгөн дээрээ их сайхан харагддаг. Үнэн хэрэг дээрээ том үндэстнүүд жижиг үндэстнийг даяаршилд оруулах замаар устгаж, уусгах алсын аюулыг чирч яваа юм. Мэдээллийн даяаршил бол өөр асуудал. Харин соёлын, сэтгэлгээний, генийн сангийн даяаршил бол жижиг үндэстэнг соёлтой аргаар устгах их гүрнүүдийн бодлогын арга зам. Даяаршлаас тойрох, зугтах аргагүй. Гэхдээ ухаалгаар өөртөө авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй.
Монгол угсаатны хөгжлийг төр хөтөлдөг юм. Төр нь өөрөө ирээдүйн бодлоготой байх хэрэгтэй.
-Авахаа аваад, хаяхаа хаях хэрэгтэй гэж та хэллээ. Гэвч манайханд муу, сайныг нь ялгалгүй даган дуурайдаг айхтар зан байдаг шүү дээ?
-1921 он гартал Монголчууд хэнийг ч дуурайдаггүй байсан юм. 1921-1990 он хүртэл дэлхийн улс төрийн далд бодлогоор Монгол угсаатныг соёлоос нь салгахбодлогоявагдсан. 1925 онд нууц тогтоол гаргаж, угийн бичгээ хөтлөхийг нь болиулсон. Энэ хэнд хэрэгтэй байсан юм бэ? Энэ бүхэн чинь сүүлдээ монгол хүнииг соёлоос нь хөндийрүүлэх, монгол хүн өөрөө өөрийнхөө соёлыг ад үздэг, үүнээсээ ичдэг сэтгэлгээтэй болгохын тулд бүтэн 70 жилийн турш хэрэгжүүлсэн бодлого шүү дээ.Өөрийнхөө соёлыг мартчихсан, гээчихсэн хүн чинь өөртөө таалагдсан аль дуртай гаднын хүмүүсийг даган дуурайж, өөртөө шингээж авна аа даа.
Одоо бид төрийн бодлогоороо энэ бүхнээ сэргээх хэрэгтэй. Сүүлийн үед язгуур урлагийн уралдаан тэмцээн их зохиогдож байна. Энэ бол мартагдсан үндэсний урлагаа сэргээх төрийн бодлого явагдаж байгаагийн нэг илрэл. Энэ мэтээр төр нь ард түмэндээ, өвгөд нь хүүхдүүддээ өвлүүлж өгөх учиртай. Ингэж л монгол соёл бүтэн болно.
Энэ бол төр иргэнийхээ нийгэмд итгэл үзүүлж, аливаа чухал зүйлсийг иргэдээрээ хийлгэх дэлхий нийтийн хандлагын нэг илрэл. Энэ нь асар их үнэ цэнэтэй.Төр бүх юмыг мэддэг, хүмүүсийг шагнаж урамшуулж, яллаж шийтгэдэг, баярлуулж, гомдоодог нэг процесс явагдаад байна аа даа. Иргэний нийгэм гэдэг чинь явсаар байгаад иргэд өөрсдөө гардаж хийдэг, төрийг хараад суух биш, хамтын хүчээр үйл ажиллагаа явуулдаг ухаантай болохыг хэлдэг юм.
-Саяхны нэгэн судалгаагаар нэг сумын иргэдийн нийт гэрлэлтийн 73,9 хувь нь ураг садны гэрлэлт байна гэсэн дүн гарчээ. Гэрлэх хүнээ өөрөө сонгодог ардчилсан нийгэмд гэрлэлтийг төрөөс зохицуулах боломжгүй шүү дээ?
-Боломжтой.Засаг захиргаагүй явж болохгүй. Төрөөс угийн бичгээ хөтөлдөг, есөн үеэс урагш бүх хүнээ бүгд мэддэг байх үүргийг иргэддээ даалган. өгөх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс ийм л байсан. Энэ л төрийн бодлогын ачаар бид уусч устаагүй байна. Угийн бичгээ хөтлөхөд нь төр номыг нь үнэгүй хэвлүүлж өгье. Аргыг нь зааж өгье. Энийгээ үр удамдаа өвлүүлж өгөөд байгаарай. Есөн үеэ мэдэхгүй бол баг, аймаг дотроо битгий гэрлээрэй. Монгол угсаатнаа хойч ирээдүйдээ эрүүл саруул хүлээлгэж өгье гэсэн бодлого барих хэрэгтэй.
Төр ард түмнээ дураар нь тавьж болохгүй. Монгол угсаатан бүрэн бүтэн, устаж үгүй болохгүй хөгжье гэвэл төр ард түмэндээ үүрэгдэх зүйлээ үүрэгдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд төр байдаг юм. Юм бүхнийг төрөөс зааж сургахгүй байхыг хичээж байгаа нь үнэн. Гэвч зааж сургах юм бас их байна.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг чинь хууль д үрмээ хэрэгжүүлэхийг л хэлдэг юм. «Миний хүү, сүү хутгасан халбагаар булгийн уснаас хутгаж болохгүй шүү» гэж эцэг, эх маань хэлэхэд бид үүнийг ягштал баримталдаг байсан. Амьдралын дүрмээ биелүүлж байхыг л ардчилал гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Аливаа тоглоомын дүрэм гэж байдагтай адил амьдрал ч бас өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дүрэм нь хууль. Хуулиараа амьдарч чадвал ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг.
-Монголчууд угийн бичгээ хөтлөхийн тулд нэлээд хэдэн жилийн өмнө ургийн овгоо тодорхойлцгоосон. Гэтэл хүн амын 86,6 хувь нь боржигон овогтой болчихжээ. Ургийн овог генийн сантай ямар нэгэн байдлаар холбогддог уу?
-Хүн төрөлхтний олон мянган жилийн өмнөх түүхэнд овог хэрэгтэй үе байсан. Нэг эх, эцгээс гаралтай хүмүүсийн нэгдэл нэгэн овог болон амьдарч, хоорондоо гэрлэлгүй, дус ойртолтоос сэргийлж байсан. Хүн амын өсөлт ихсээд ирэхээр ургийн овог нь цус ойртолтоос хамгаалдаг хэрэгсэл байхаа больж, тэр цаг үеэ өнгөрөөсөн.
Харин манай овгийнхон, миний өвөг дээдэс Монголын түүхэнд ийм баатарлаг гавьяа байгуулж явжээ, би ноёд угсаатны үр удам юм байна гэдгээ мэдэж авна гэдэг утгаараа ургийн овог нь хувь хүндээ асар их үнэ цэнэтэй.
Ц.Баттуяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"