logo
Санхүүгийнх тогтвортой байдалд тэтгэвэр саад болж байна

Санхүүгийнх тогтвортой байдалд тэтгэвэр саад болж байна

2012/04/18
Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдэгдсэнээр, хүн амын дундаж наслалт нэмэгдсэн нь санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж байгааг дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тоймын нэг бүлэг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тэтгэврийн насыг уртасган тогтоох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг танах хоёрын аль нэгийг сонгохоос өөр аргагүй болж байна. Тэтгэврийн ачаалал өсөн нэмэгдэж байгаа нь тогтолцооны эрсдэлийг л ихэсгэж байгаа аж.
ОУВС дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тухай илтгэлдээ улс орнуудын засгийн газруудад тэтгэвэрт гарах насыг бодитойгоор нэмэх эсвэл нийгмийн хөтөлбөрүүдээ багасгах талаар бодохыг уриалсан байна. Улс орнууд удаан хугацааны турш сайн сайхан байхад саад болох гол аюул нь дийлэнх орнуудын хүн амын дундаж наслалт болж байна. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардын үзэж буйгаар “ажиллах хүчний зардлыг мэдэгдэхүйц багасгах нь ирээдүйд ажлын шинэ байр бий болгох үндэс суурь болно”. Энэ нь залуучуудын дундах ажилгүйдлын түвшин өндөр байгаа асуудлыг шийдэх, тэрчлэн хөгжингүй орнуудын эдийн засагчдад өрсөлдөх чадварын шаардлагатай түвшнийг хангах боломж олгох юм.


Дэлхийн хамгийн хөгжингүй хэсэгт дундаж наслалт 2100 он гэхэд 80-90, хөгжиж буй орнуудад 80 хүрэхийг ОУВС урьдчилан таамаглажээ. Хүн амын өсөлтийн дундаж хурдцыг тэтгэвэр авагчийн тэтгэвэрт гарах хүртлээ авч байсан орлогын 60 хувьтай харьцуулан үзвэл хөгжингүй орнуудын нас ахиж яваа хүн амын жилийн зардал 2010 онд ДНБ-ий 5,3 хувьтай тэнцэж байсан бол 2050 он гэхэд ДНБ-ий 11,1 хувийг эзэлж, 40 жилийн хугацаанд ДНБ-ий 100 хувийн нэмэлт ачаалал болно гэж сангийн шинжээчид тооцоолсон байна. Хөгжиж буй орнуудын хувьд таамаг арай гайгүй гарчээ. Гэхдээ л дарамт 50 хувиар өсөхөөр байгаа юм. Илтгэлээс үзвэл, хувийн салбар тэтгэврийн ачааллыг дийлэхгүй. Түүгээр зогсохгүй, банкны бага хүү нь тэтгэвэр авагчдын хувьд өсөн нэмэгдэх эрсдэлийг араасаа дагуулдаг.


Эрсдэлүүдийг, тухайлбал, богино хугацааны эрсдэлийг хувь хүн, зах зээл болон тэтгэврийн сангийн хооронд үр бүтээлтэй хуваарилах боломж олгохоор тэтгэврийн тогтолцооноос гарахыг засгийн газруудад зөвлөсөн байна. Дундаж наслалт нэмэгдсэн тохиолдолд их орлого олохоор санхүүгийн хэрэгслүүд нь хөрөнгө оруулагчдаас нэмэлт хөрөнгө оруулалтыг шаардаж болох юм. Тэтгэврийн насны хязгаарыг нэмэгдүүлэх нь санхүүгийн хувьд урт хугацаагаар тогтвортой байх гол хүчин зүйлүүдийн нэг бөгөөд тэтгэврийн тогтолцоог зориуд шинэчлэхээс гадна хөдөлмөрлөх хугацааг сайн дураар нэмсэн тохиолдолд урамшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ОУВС зөвлөж байна. Тэтгэврийн насыг уртасган тогтоох болон тэтгэврийг бууруулах хоёрын эхний хувилбарыг сонгохыг ОУВС зөвлөж байна. Шууд ийм зөвлөмж өгөөгүй ч, тэтгэврийн насыг уртасгах нь илүү ашигтай аж.

З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш