logo
Н.Энхбаяр, Ч.Улаан нар шинэ Засгийн Газар байгуулахаар төлөвлөж байжээ

Н.Энхбаяр, Ч.Улаан нар шинэ Засгийн Газар байгуулахаар төлөвлөж байжээ

2012/04/18
МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдахаасаа өмнө шинэ Засгийн Газар байгуулахаар ажиллаж байсан тухай яриа Төрийн ордноор яригдаж байна.
Тэрээр өдгөө Ц.Нямдоржийг огцруулах өргөдөл өгөөд буй Ч.Улаан, Р.Раш, О.Чулуунбат, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Загджав, Х.Бадамсүрэн, Ц.Цэнгэл, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэй МАХН-ын бүлгийг УИХ-д байгуулах "хор найруулж" байсан гэх агаад улмаар АН, ХМХН, ИЗН-ын төлөөллүүдэд сайдын суудал амлах замаар Засгийн Газрыг огцруулах гэж байсан аж.
МАХН ба бусад намуудын хамтарсан Засгийн Газар УИХ-ын ээлжит сонгууль хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байсан бөгөөд бүр сайдуудынхаа нэрийг ч зоосон байсан гэнэ.
Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, шадар сайдаар Ч.Улаан, Сангийн сайдаар О.Чулуунбат, ЗГХЭГ-ийн даргаар Ц.Шинэбаяр, Гадаад Хэргийн сайдаар С.Оюун, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Д.Загджав, Батлан Хамгаалахын сайдаар Ц.Батбаяр, ХХААХҮ-ийн сайдаар Д.Тэрбишдагва, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар М.Энхсайхан, ЭБЭХ-ий сайдаар Х.Бадамсүрэн, Байгаль орчны сайдаар Г.Шийлэгдамба, Нийгмийн хамгааллын сайдаар ИЗНН-ын дарга Д.Энхбат, БСШУ-ий сайдаар Ц.Даваасүрэн нар ажиллахаар яригдаж байсан байна.
Сүүлийн сар гаруй хугацаанд Н.Энхбаяр бүр биечлэн ордонд байрлаж, өөрийн "төрийн эргэлт"-ээ төлөвлөж байсан аж.
Юутай ч  ийнхүү авлигын хэрэг нь сөхөгдөж, хоригдох болсноор Н.Энхбаярын дахин Ерөнхий сайд болох төлөвлөгөө талаар болжээ.

Х.Бадам
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш