Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчөөр солонгос гаралтай америкийн иргэн Жим Ён Ким сонгогдлоо. Түүний нэрийг Дэлхийн банкны захирлын зөвлөлийн хуралдаанаас сайшаасан юм. Албан ёсоор Жим Ён Ким нь шинэ албан тушаалдаа одоогийн ерөнхийлөгч Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн орох юм. Ким ДБ-ны ерөөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай сонгогдсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа уламжлал ёсоор, ДБ-ны ерөнхийлөгчөөр АНУ-ын төлөөлөгчид сонгогдож ирсэн бол Олон улсын валютын санг европ хүн тэргүүлж иржээ.