Сайн багш, хошин шогийн жүжигчин, театрын жүжигчин, айлын сайн эзэгтэй гээд түүний өмнө хэлэх тодотгол олон. СУИС-д 20 гаруй жил ажиллаж түүний гараас гарсан шавь нар нь урлагийн салбарт тэргүүлж явааг уншигч та мэдэх биз. Урлагийн алтан тайзан дээр 40 гаруй жилийг өнгөрүүлсэн учраас энэ нарийн мэдрэмжээ сургалтынхаа арга барилд шингээж, мэдлэг, оюун ухаан, эрч хүч өгөхийг хичээж ажиллаж байгаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин Л.Чаминчулуунтай уулзаж ярилцсан юм.
-Та СУИС-д 20 гаруй жил багшилсан байна. Энэ хугацаанд олон сайхан шавь нар төрүүллээ. Жүжигчин байх, жүжигчнийг сургах хоёр их ялгаатай биз?
-Маш их ялгаатай. Жүжигчин байна гэдэг чинь зөвхөн өөрийнхөө хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Өөрөө алдахгүй байх, чанартай уран бүтээл хийх ёстой, өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой. Гэтэл хүнээр хүн хийнэ гэдэг шиг урлагийн мэдрэмжтэй хүн бэлтгэх маш хэцүү. Түүний оронд өөрөө олон дүрд тоглочихсон нь хамаагуй амархан. Тэр дундаа залуусыг өв тэгш хүмүүжилтэй, урлагийн гэсэн сэтгэхүйтэй болгоход их хөдөлмөр шаардана шүү. Жүжигчин төрдөгтэй адил багш ч бас төрдөг. Багш нар дотор аугаа том юмыг ойлгуулж чаддаггүй багш байхад маш өчүүхэн зүйлийг өргөн хүрээтэй болгон ойлгуулж чаддаг багш ч байна.
Багш бол хүний төлөө сэтгэл зовинож явдаг буянтай мэргэжил. Багшийн мэргэжил нэг талаараа жүжигчний мэргэжилтэй их ойрхон. Яагаад гэхээр ярих урлагийн дээд хэлбэрээр өөрийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Нөгөө утгаар багш өөрөө самбарын өмнө зогсч байна гэдэг тайзан дээрээ байна гэсэн үг л дээ. Тэгэхээр оюутан суралцагчид маань үзэгчид болж таарч байгаа юм. Энэ сургуулидаа багшлаад 20 гаруй жил болчихож. Анхны шавь нар маань надтай хамт өтөлж байна ш дээ.
-Та ирээдүйн жүжигчдийг бэлтгэх гээд авьяас, оюунаа харамгүй түгээж яваа хүн. Таны бэлдэж гаргаж байгаа оюутнууд хэр чанартай төгсөж байгаа гэж боддог вэ?
-Бид чадлынхаа хэрээр бэлдэж гаргаж байгаа. Би оюутан төгсгөж байхдаа их эмзэглэдэг юм. Улсдаа ганцхан драмын театртай. Хөдөө орон нутгуудад театр бий боловч төгсөж байгаа хүүхдүүд маань тэнд очиж ажиллах сонирхолгүй, боломжгүй. Очоод ажилласан ч өсөж дэвжих нь асуудалтай байдаг. Маш сайн төгсгөөд ажлын байр байхгүй. Сайн төгслөө гээд хошин урлагийн продакшнуудад орж байна.
-Социализмын үед таныг цөөхөн хэдэн боловсролтой хүүхнүүдийн тоонд ордог байсан гэдэг. Урлагийнханаас анх ОХУ-аас магистр цол тэмдгийг авч ирсэн гэдэг юм билээ?
-Монголд жүжигчид магистр цол авч ирээгүй байсан тэр үед би энэ цолыг авч ирсэн. Шанзны ангид сурч, төгссөн ч жүжигчин болох хүсэл минь намайг театр руу хөтөлсөн. Театр хаалганаасаа эхлэдэг гэдэг жамаар анх театрт үйлчлэгчээр ажилд ороод билет тасладаг байлаа. Залуухан ч, сайхан ч байж. Үйлчлэгч нар нь үсээ хоёр салаа, эсвэл нэг сүлжчихээд шар өнгийн эмжээртэй хар дээлээр ижилсдэг байлаа. Дараа нь шат ахиад нүүр хувиргагч болсон.
Миний багш Н.Ням ажлын болоод амьдралын минь замыг нээсэн буянтай хүн. Театрын амьдралтай танилцаж, нүүр хувиргагчийн мэргэжлээр ОХУ-д сурах боллоо. Тухайн үед дунд сургуульд сурахаар очсон ч хэлний бэлтгэлээ сайн хийвэл дээд сургуульд орох эрх өгдөг байсан юм. Би онц сурч төгсөөд Арменьд дээд сургуульд сурах эрх авсан. Тэнд театр судлаач, эдийн засагч мэргэжпээр л сурах боломжтой байсан юм. Жүжигчин болох хүсэл минь оргилсоор байсан учраас зориглон гадаад оюутан хариуцсан захирлаасаа "Танайд жүжигчний анги бий юу" гэж асуусан.
Азаар тэр жил дээд сургуулийн жүжигчний ангид Армень, ОХУ хоёр элсэлт авсан учраас надад боломж олдож шалгуулаад тэнцсэн. Би өмнө нь театрын нүүр хувиргагч хийж байхдаа Багшийн дээдийн кино драмын ангид хоёр ч удаа шапгуулаад тэнцээгүй. Гэтэл хүний амьдралд гайхалтай эргэлт гарч, хожим нь тэндээ багшлах юм гэж хэн мэдэх билээ. Их сургуульд таван жил онц сурч, Сүхбаатарын нэрэмжит цалин авдаг байлаа. 90 рубль гэдэг чинь их мөнгө. ОХУ-д сургууль төгсөхөд, хичээлийнх нь 90-95 хувь нь онц байвал магистрын зэрэг өгдөг байв. Тэр дагуу 1980 онд анх удаа магистр цол аваад монголдоо ирсэн.
-Жүжигчин болохыг тэгтлээ их хүсдэг байсан юм чинь төгсөж ирээд шууд драмын театртаа ажилласан уу. Гадаадад магистр хамгаалаад ирсэн жүжигчинд олон байгууллага ажиллах санал тавьж байсан байлгүй?
-Төгсөж ирээд Багшийн дээдийн кино драмын ангид багшлахын хажуугаар Кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж байлаа. Гэвч онц төгсөж ирснээс цаашгүй,
дадлагагүй нэгэн байхыг хүсээгүй учраас би хүсэлт тавьж 1982-1987 онд УДЭТ-т ажилласан. Анх "Эрдэмтний яриа" жүжгийн Пунсалын дүрд тоглосон. Тухайн үед хотод болж буй тоглолтод гол дүр олдохгүй, гол дүрийг "акулууд" л авна. Харин хөдөө бол Чаминчулуун од болно доо. Театрт ажилласан он жилүүд минь надад өөрийгөө задлах эрч хүч ч өгсөн, эмзэглэл ч бий болгосон.
-Та "Royal HD" телевизийн уран бүтээлчдийн "Согтуу Монголоос Саруул Монгол" шоу нэвтрүүлэгийн оролцогч нартаа уулзаж байсан. Энэ хүмүүстээ уулзаж байхад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Архийг уухын хорих биш оюун санаанд нөлөөлөх хэрэгтэй. Энэ. хүн яагаад архи уух болсон юм. Амьдрал нь сайхан байгаад лав архи уухгүй шүү дээ. Хүн уухгүй л гээд бодчихвол уухгүй. Зоригтой үгүй гэж хэлж чадцаг хүн өөрийгөө зориггой ялж чадцаг. Тийм ч болохоор энэ нэвтрүүлэгийн баатрууд амьдралдаа алдаж, нийгмийн нэгээхэн цаг үеийн золиос болсон, нэг ёсондоо бусдын хайр ивээлээр дутаж яваа "гудамжны" гэж бид нэрлэдэг эгэл жирийн залуус байдаг юм.
Тэднийг товчхондоо өөрийгөө ялах гэж яваа хүмүүс гэж би боддог. Би монголынхоо ард түмэн, үзэгчиддээ хайртай учраас сэтгэл эмтэрч байсан. Энэ нэвтрүүлэгт олон залуус өөрийнхөө муу зуршлаас салах гэж эрмэлзэж байна. Хүн бүхэн ямар нэг хэмжээгээр муу зуршилтай байдаг. Би 24 наснаасаа тамхи татсан. Одоо тамхи татахгүй хоёр жил болж байна. Болдог л юм байна. Тамхи татдаг байхдаа ямар муухай үнэртэй явж байсан юм бэ. Тамхи татдаг байхдаа ямар их замбараагүй, бохир явдаг байснаа ойлгосон. Миний эргэн тоирон дандаа л үнсний сав, хог байдаг байж. Өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэндийг хохироож бас маш их, мөнгийг зүгээр л утаа болгож байсан байна. Тамхи татлаа гээд надад ямар ашигтай байсан юм бол.
-Нэг хэсэг таныг архинд эргэж буцалтгүйгээр орсон гээд л байсан?
-Би энэ талаар ерөөсөө сонсоогүй байсан. Сүүлд нэг хүнээс сонсоод их эвгүй санагдсан. Эгч нь 300 гаруй гарын шавьтай. Ийм хүн ёс суртахуунгүйгээр архинд орж болох уу. Бас энэ сургуулийн нэр төрийг бодно биз дээ. Энэ бол цуурхал. Хүн болгон надад сайн байх албагүй. Надад дургүй нэг хэсэг хүмүүс тэгж ярьсан байж болох л юм. Ганцхан хүнд байхгүй юмыг бий болгож, эргэн тойрон дандаа л үнсний сав, хог байдаг байж. Өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэндийг хохироож бас маш их мөнгийг зүгээр л утаа болгож байсан байна. Тамхи татлаа гээд надад ямар ашигтай байсан юм бол. Ганцхан хүнд байхгүй юмыг бий болгож, хийгээгүй зүйлийг хийсэн болгож бүрдүүлж байгаа нь нүглийн нэг хэлбэр.
-Батзаяa , Сосорбарам, Туяа, Батсүх, Чаминчулуун эдгээр жүжигчид монголд хошин урлагийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Драмын театраас өрх тусгаарлаж, хошин урлагийн театр байгуулж байсан тэр үед хүндрэл их л байсан байлгүй. Ард түмэнд цоо шинэ зүйлийг гаргаж, таниулна гэдэг нь тэр нийгэмд амаргүй байсан байх аа?
-Сосорбарам, Туяа, Батзаяа, Батсүх бид тав 1990 онд хошин урлагийн театрыг анх байгуулж байлаа. Тэгэхээр хошин урлагийн театр бидэнтэй салшгүй холбоотой нь мэдээж. Хамгийн түрүүнд Сосорбарам, Туяа, талийгаач бид дөрвийн "Болзоотын бор толгой" гэж их хөөрхөн үзүүлбэр тавигдаж байлаа. Бүтэн хоёр гурван cap хот хөдөөгүй тоглоход үзэгчид дүүрэн байдаг байсан юм. Дараа нь Батзаяагийн найруулсан "Бэрсүүт жүрж" кинонд бас л бүгдээрээ тоглож байсан. Энэ цаг мөчүүд хэзээ ч эргэж ирэхгүй гэгээн сайхан үе байж дээ. Одоо бодохоор нэг сайхан байдаг юм. Жүжигчин Өлзийхүү, Онон, Энхтуул, Аглуу нар дөнгөж сургуулиа төгсөж ирээд бидэнтэй тоглодог байлаа. Дараа нь өөрсдөө биеэ даагаад, продакшн байгуулаад гарцгаасан. Тэгэхээр бид "Алтан үеийнхэн" болж таарлаа. Би 1995 онд энэ сургуульдаа багшилж байсан юм. Сургуулийн захиргаанаас дуудаад ажлаа дийлэхгүй хаясан ш дээ.
-Хошин урлагийн нэрт зүтгэлтэн Д.Батсүх талийгаачийг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад та их эргэж тойрдог байсан. Энэ хүний амьдралынхан сүүлийн мөчүүдийг та л сайн мэдэж байгаа байх?
-Талийгаач маань хорхойд хоргүй хүн байсан юм шүү дээ. Нэг гэм нь их зөрүүд, хүний үг авдаггүй. Энэ байдлаасаа болж л ид хийж бүтээх насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзлээ дээ.. Хань ижил, хамт олныхоо үгийг сонсоод хоол ундны дэглэм барьж, элдэв муу юманд өртөхгүйгээр амьдарч болох л байлаа. Хөөрхий минь надаас нэлээн айж эмээдэг байсан. "Өөрийгөө жолоодож, ганц олдох амьдрал, үр хүүхэд, хань ижлээ бодож яв" гээд хааяа би хангинадаг л байсан. Над руу бүлтийж ирээд л гэмшсэн байдалтай дүрлийтэл харж байгаа нь одоо ч тодхон санагдаж байна. Анх бие нь муудахдаа цус алдаад сэхээнд очсон юм шүү дээ. Тэгээд эмчилгээ хийгдээд арай гайгүй жүжигчид хамт байх, явах их дуртай байсан. Хоол сайхан хийнэ, үргэлж л хөөргөн хөгжөөж явна. Ярихад их хэцүү байна. Талийгаач маань хачин өгөөмөр сэтгэлтэй, тусч хүн байлаа. Бид дундаа хамгийн гэгээлэг, даруухан хүний хайлан нь байсан юм. Тийм сайхан хүмүүсийг нь л бурхан түрүүлээд түүгээд авчихдаг юм байна.
-Та энэ их ажлын хажуугаар бизнес бас хийгээд байна уу. Чингэлтэй дүүрэгт таны "Чаминчулуун" үнэт эдлэлийн дэлгүүр байдаг гэсэн?
-Үгүй, үгүй. Эгчид нь тийм дэлгүүр байхгүй. Хүмүүс харин надаас тэгж асуугаад байдаг юм. Миний нэртэй адилхан болохоор тэгж андуурдаг байх.
-Танд төр засгаас байр өгсөн үү?
-Хотын захиргаанаас Энэбиш, Баасанжав даргын үед сансарт гурван өрөө байр өгсөн, тэндээ сайхан л амьдарч байна. Батзаяад бас өгсөн юм. Тэднийх зараад нүүгээд явсан.
-Хошин урлагийн жүжигчдийг харахаар өөрийн эрхгүй инээд хүрээд байдаг. Хүнийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү. Одоо манай хошин урлаг ямар түвшинд явж байгаа вэ?
-Хүн болгон хүнийг инээлгээд байж чадаггүй. Энэ бол ховор авьяас. Хошин урлагийн жүжигчид байгалиас төрдөг юм. Бас хошин урлагийнхан аль ч төрөл рүү холбирч чаддаг. Уянгын жүжиг, инээдмийн жүжигт ч тоглож чадцагаараа давуу талтай. Харин уянгын жүжигт тоглодог жүжигчид хэзээ ч хошин төрөл рүү орж чадаггүй юм. Хошин урлагийн хүмүүс чинь таримал биш төрмөл байхгүй юу. Хүнийг уйлуулах маш амархан. Хүний сэтгэл дотор дандаа уянга оршиж байдаг. Харин хамгийн хэцүү зүйл бол хүнийг инээлгэх. Хошин урлагийн жүжигчид дандаа л хүнийг баярлуулж, инээлгэж, сайн сайхныг өгч явдаг буянтай. Хүнээс мэдээж "Чи уйлах уу, инээх үү" гэж асуувал инээе л гэнэ шүү дээ. Би уйлмаар байна гэж хэн ч хэлэхгүй нь мэдээж. Одоо манай хошин урлагийнхан чанартай болж байгаа шүү. Манай үзэгчид юу үзэхээ мэддэг. Үнэхээр тэдний сэтгэл санаанд нийцэхгүй байсан бол үзэхгүй ш дээ.
-Таны "Ээжээ" найраглалыг сонсохоор өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Та энэ найраглалыг үнэхээр амьдруулсан. Танаас өөр хүн тэгж хүний сэтгэлд хүртэл уншиж чадах байсан болов уу?
-Энэ найраглалыг сэтгүүлч, зохиолч Хатанбаатар бичсэн юм. Нэлээн хэдэн жилийн өмнө би Хатанбаатарын номон дээрээс авч уншиж байсан. Хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн байдаг юм билээ. Чаминчулуун гуай "Ээжээ" найраглалаа уншаад өгөөч гэсэн санал их ирдэг. Хүн гэдэг чинь амьдралд алдахгүй явах юмсан гэж бодож явдаг боловч алдаа гаргачихсан л байдаг юм. Хэзээ ч нөхөж болошгүй алдаа бол аав, ээжийгээ хайрлаж, энэрч чадаагүйгээс болж энэ алдаа гардаг. Хожим нь харамсаж сууж байхаар биш одоо амьд байгаа дээр нь хайрлаарай гээд л уншаад байгаа юм ш дээ. Би сургууль төгсөж ирээд драмын театрт ажиллаж байхад аав минь өнгөрч, жил хүрэхгүй хугацааны дараа ээж минь хүнд өвчний улмаас нас барсан. Тэгэхэд би өвчтэй ээжийгээ асрахын оронд 45 хоногоор Дундговь аймаг руу бригадаар яваад ирэхэд ээж минь хэвтэрт орсон байсан. Тэрнээс хойш ээж минь удаагүй дээ. Намайг явахад ээж минь босоод ойр зуур явчихдаг байсан. Миний охин ажилдаа яваад ир дээ гээд үлдэж билээ. Би одоо хүртэл өөртөө харамсаж, өөрийгөө зүхэж явдаг. Юу хийж тийш ээ явсан юм. Нэг өдөр ч гэсэн муу ээжийнхээ хажууд байхгүй дээ гэж. Энэ найраглалыг унших болгондоо ээжийгээ нүдэндээ хардаг, үнэхээр өрөвдмөөр. Над шиг ингэж битгий хожим харамсаарай гэж хүмуүст хэлмээр санагддаг. Урлагт хайртайдаа л тэгж явсан байх. Аав, ээжийнхээ нэрииг гудайлгахгүй явах нь миний зорилго байсан юм даа.
-Уучлаарай Чамиа эгчээ, таныг уйлуулчихлаа?
-Зүгээрээ, хааяа хааяа энэ нулимсыг чинь гаргаж байх хэрэгтэй. Дотроо хадгалаад, багтараад байж байснаас сэтгэлээ онгойлгоод гаргачихсан нь дээр байдаг юм. Харин ч сайхан болчихлоо.
-Та Хөх хотод гэрээгээр багшилдаг гэсэн. Нэлээн гайгүй цалин авна биз?
-"Одон" телевизийн урилгаар очиж нэвтрүүлэгч, хөтлөгч, кинонд дуу оруулагч бэлтгэхээр явна. Зүүн Үзэмчинд "Улаан мөчир" чуулгынхан бас урьсан байгаа. Тэгээд цааш нь Хөх хот руу явна даа. Цалин мөнгөний хувьд энд авч байснаас арай л дээр. Таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хажуугаар нь тэнд "Сонсдог ном" цомгоо дүрсжүүлнэ гэх мэт бас ажлаа амжуулна.
-Танай хүүхдүүдээс урлагийн хүн байгаа юу. Танай нөхөр цэргийн хүн байдаг байх аа?
-Манайх хоёр хүүтэй. Одоо хоёр хүү минь тусдаа гараад би өвгөнтэйгээ хоёулахнаа амьдарч бана. Нэг ач маань жүжигчин болох байх. Арай л бага байна. Миний нөхөр Баярмагнай цэргийн хүн. Одоо чөлөөндөө гараад МАН-ын улс төрийн ажилтан хийдэг. Би өнөөдөр багшлаад нөхөр маань намын ажил хийгээд сайхан л амьдарч байна. Хүнд эд баялаг хөрөнгө мөнгөнөөс илүү эрүүл саруул бие, хүнлэг сайхан нинжин сэтгэл л юу юунаас илүүтэй чухал юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
Л. Цэдэвсүрэн
Эх сурвалж: "Монголын нэг өдөр"