Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчлах үйл ажиллагааны үеэр эндүүрэл гарч, нэр бүхий иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсандаа цагдаагийн байгууллага хэвлэл мэдээлэлэр дамжуулан албан ёсоор уучлал гуйлаа.
Албадан баривчлах үйл ажиллагааны үеэр болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ЦЕГ-аас өнөөдөр 15 цагт хэвлэлийн бага хурал зарлаж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга хурандаа Т.Сайнжаргал, НХЖХГ-ын дарга хурандаа Б.Ганзориг, НЦГ-ын дэд дарга, дэд хурандаа Азбаяр нар мэдээлэл хийлээ.
Дэд хурандаа Азбаярын мэдээлснээр, "Буугаар зэвсэглэсэн хүмүүс, ерөнхийлөгч асан Н.Энхбаярын машины цонхыг хагаллаа" гэсэн иргэдийн мэдээлэлийн дагуу анх уг газар алба хаагчид очсон бөгөөд, тухайн газар ажиллаж байсан АТГ-ын ажилтаны галт зэвсэг хураан авч, тусгаарласан байна. Ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглээгүй бөгөөд, АТГ болон ТТХГ-ын ажилтнуудтай холбогдох мэдээлэлийн талаар тухайн байгууллагууд нь мэдээлэл хийх ёстой гэлээ. Б.Жаргалсайхан нарын иргэд, үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн бие, эрх чөлөөнд удаа дараа халдсан ба 2 албан хаагчийн толгой хагарсан гэж мэдэгдлээ.
Албадан баривчилгааны талаар НХЖХГ-ын дарга хурандаа Б.Ганзоригийн мэдэгдсэнээр, АТГ-ын мөрдөн байцаагч Тамирын "Албадан баривчлахыг даалгасан тогтоол"-ын дагуу явуулсан бөгөөд, айл андуурч орсон явдал нь АТГ-ын мөрдөн байцаагчийн өгсөн мэдээллээс болсон ажээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс Н.Энхбаярын гэрт 21 хүн үүрэг гүйцэтгэсэн ба хязгаарлагдмал орчинд сэжигтэнийг объектоос авч гарахын тулд УИХ-ын гишүүдийн сууж байсан буйданг зайлуулсан гэж тайлбарлав.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга хурандаа Т.Сайнжаргал, албадан ажиллагааны үеэр алба хаагчдад хуулиас гадуур эсэргүүцэл үзүүлж, салаавч гарган чичлэх зэргээр авирласан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын асуудлыг хуулийн дагуу прокурорт шилжүүлсэн гэв. Мөн ажиллагааны үеэр андуурч орсон гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйсан юм. Тэдгээр иргэдийн хохиролыг барагдуулсан талаар мэдээллийг АТГ-аас ЦЕГ-т ирүүлжээ.
Я.Баяр
МОНЦАМЭ