logo
Шуугиан дэгдээсэн сайт

Шуугиан дэгдээсэн сайт

2012/04/18
2010 онд бий болсон Wikileaks сайт 2011 онд  шуугиан тарьсан гол эх сурвалжийн нэг болсон юм. Wikileaks  орчин цагийн Интернетийн түүхийн нэгэн шинэ үе болсон гэж шинжээчид үзэж байна.Энгийн хэрэглэгчид ба хамгийн гол нь эрх баригчид Интернетийг  тоглоом, харилцаа холбоо,мэдээллийн төдийгүй олон нийтийн санаа бодолд нөлөөлөх  үр бүтээлтэй хэрэгсэл хэмээн үзэх болсон. Wikileaks  ба бусад  сайт бий болсноор «эрх чөлөө» төдийгүй «үнэн» Интернетийг тодорхойлж эхлэсэн гэж «Гротек» компанийн бизнесийг хөгжүүлэх асуудал эрхлэсэн захирал Александр Власов үзэж байна.

«Интернет ил тод байдлыг тусган харуулж байгаа хийгээд  нийтлэх бололцоотой бүхнийг  хэрэглэгчдэд сонирхуулж байна» гэж Александр Власов хэллээ.

 Тус сайт цахим мэдээллийн аюулгүй байдалд хандах хандлагыг ч өөрчлеөв. Хакерууд  цахим мэдээллийн баазад гол аюул учруулж байна хэмээн нэлээд удаан үзэж ирсэн. Wikileaks-ийн тухайд гэвэл нэрээ дурдаагүй задлагч биш америкийн энгийн цэрэг шуугиант мэдээллийг хулгайлсан байна. Бэрдли Мэннинг  Пентагоны нууц мэдээллийг хулгайлж, нууц олон зуун баримт бичгийг хуулж, дискэд шилжүүлж  Wikileaks-ийн ажилтнуудад өгчээ. Хакерууд ийм олон нууц мэдээллийг нэг зэрэг хулгайлан авч чадахгүй байсан гэж Александр Власов үзэж байна.

«Ямар ч мэдээллийн системийг задлах замаар биш дотроос нь гадагшаа нэвтруулж  болохыг мөн сайт нотлон харуулав. Ямар нэг ажилтан  үзэл суртлын буюу өшөө хонзон авах шалтгаанаар нууц мэдээллийг өрсөлөдөгч, дайсны тагнуул эсвэл «Викиликс» мэт сайтад дамжуулан өгч байна» гэж Александр Власов хэллээ.

 Wikileaks-д  нийтлэсэн олонхи мэдээлэл АНУ-ын гадаад бодлогод хамаатай байсан. Афганистанд хийж буй дайны тухай мэдээллүүд Интернетэд гарав. Эдгээр мэдээнүүдийг харахад НАТО-гийн хүчин ялагдаж  талибуудын давшилт  ширүүсэв. Дайнд хэлмэгдсэн энгийн номхон иргэдийн тоо хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд мэдээлснээс хэд дахин илүү олон байна. Түүнээс гадна америкийн дипломат ажилтнуудын бусад улс орныг зэмлэн буруушаасан нууц захидлуудыг Интернетэд нийтлэв. Ийм мэдээлэл ил тод болсон нь олон улсын тавцанд АНУ-ын нэр төрийг гутаав.

Эдүгээ хэд хэдэн хуулийн төслийг батлахыг АНУ оролдож байна. Тухайлбал Интернетэд хяналт тавих сайн систем болох  Интернет дэх хулгайн тухай Stop Online Piracy Act (SOPA), IP хаяг хамгаалах Protect IP Act-ыг одоо идэвхтэй хэлэлцэж байна. Улс төрийн тухайн байдлын төвийн гадаад бодлогын талаархи шинжээч Евгений Войко хэлэхдээ «Одоо АНУ өөрөөр сэтгэхийг тасалдуулан зогсоож, америкийн удирдлага ба америкийн гадаад улс төрийн тусгай газрын нэр хүндийг гутаах гэсэн бүх оролдлогыг идэвхтэй няцааж байна. Эдгээр материал үнэн бодит байдалд нийцэхгүй байна гэж эхний үед Барак Обама, Хилари Клинтон нар хэлсэн билээ» гэлээ.

Гэвч одоо Интернетийн бүрэн эрх чөлөө гэгч сэтгэл догдлууснаас хойш нэг жил өнгөрсний дараа  тэр маш аюултай байж болохыг ухамсарлаж эхлэв. Бүрэн хамгаалагдсан мэдээлэл байхгүйг  Wikileaks-ийн жишээ харуулав. Маш нууц мэдээлэл Интернетэд нэгэнт нэвтэрч байвал  хувийн буюу пүүс компанийн мэдээлэл түүнээс илүү түргэн амархан нэвтэрч мэднэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш