Сүүлийн үед уул уурхайн стратегийн ордын ашиглалттай холбоотой асуудлуудаар иргэд, судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлгээс томилогдсон Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Уг хэвлэлийн бага хурлын дараа УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв саяхан Оюутолгой ордыг ашиглах гэрээний талаар судалгаа хийж дор хаяж 2,0 тэрбум ам.долларын алдагдалтай гэсэн тооцоо гаргасан мэтээр хэвлэл мэдээлэл, цахим сайтуудад мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, Засгийн газраас 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д Оюутолгой ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний төслүүдийг хуулийн төслийн хамтаар өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Үүний дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Айвенхоу Майнз Монголий Инк“ ХХК-тай Засгийн газрын байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийн хэрэгцээнд зориулан Тамгын газрын Судалгааны төвөөр судалгаа, дүн шинжилгээ хийлгэх захиалгыг Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсний дагуу 2009 оны 03 дугаар сард уг судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.
Судалгааны төвөөс уг асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэхэд зориулж дараахь 3 судалгааг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ. Үүнд:
1. “Ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаархи харьцуулсан судалгаа, бусад орнуудын туршлага”
2. “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаархи судлаачдын шүүмж, зарим харьцуулалт “
3. “ Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөлд хийсэн шинжилгээ, санал зөвлөмж”.
Судалгааны төвөөс уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний зарчим, хэлбэрүүд, бусад орнуудын сайн, муу туршлага, анхаарах зарим асуудлуудын талаар харьцуулсан судалгаа хийж , мэдээллийн гарын авлага бэлтгэсэн байна. Мөн УИХ-д өргөн барьсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зарим асуудлаар тухайн үед төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, олон нийтээс гарч байсан санал, шүүмжүүдийг багцлан агуулгын шинжилгээ хийсэн байна.
Мөн Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим тодорхой асуудлуудаар нарийвчилсан тооцоо судалгаа хийсэн байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан тогтворжуулсан болон тогтворжуулаагүй татварууд, тэдгээрийн хувь хэмжээ, мөн Монгол Улс Оюутолгой ордын 34 хувийг эзэмшсэнээр тухайн төслөөс хүртэх ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, зээл эргэн төлөх хугацааны тооцоо гэх мэт асуудлуудыг судалж үзсэн. Түүнчлэн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан зөрчилтэй, тодорхойгүй асуудлууд, тухайлбал, компанийн хувь нийлүүлэгчид хэн болох, хувь нийлүүлсэн хөрөнгөө талууд хэрхэн бүрдүүлэх, Айвенхоу майнз групп болон түүнд хамааралтай компаниудын талаархи мэдээлэл зэргийг бэлтгэж, тодорхой санал зөвлөмж гаргасан байна.
Дээрх судалгаануудыг 2009 оны 3 дугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан гэрээний анхны төслүүд дээр хийсэн. Хөрөнгө оруулагч талтай гэрээ хийх явцад анхны төсөлд тусгагдсан нөхцөл, зарим тоо, мэдээллүүд өөрчлөгдсөн гэдгийг анхаарах ёстой. Иймд 2009 онд манай хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын гэрээ үр ашигтай эсэхийг бүхэлд нь дүгнэж хэлэх боломжгүй юм.
Судалгааны төвийн 2009 онд хийсэн судалгаагаар Монгол Улс Оюутолгой ордын 34 хувийг эзэмшиж, үүнд ногдох 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талаасаа ойролцоогоор жилийн 11 хувийн хүүтэй зээлснээр ирээдүйд хүртэх ногдол ашгаараа хэдэн жилийн дотор төлж барагдуулах боломжтой вэ гэдгийг тооцож гаргасан. Судалгаагаар Монгол Улс ногдол ашиг авч эхлэх хүртлээ буюу 2018 он хүртэл нийт 3,0 тэрбум ам.долларын зээл, хүүгийн хуримтлагдсан өртэй болох ба үүнийг жил бүрийн ногдол ашгаараа төлөх тохиолдолд гэрээний 30 жилийн хугацаанд төлж амжихгүй тул төсөвт тодорхой хэмжээний ачаалал ирж болзошгүй гэдгийг харуулсан. Мөн гэрээний төсөлд тусгагдсан тогтворжуулсан болон тогтворжуулаагүй татварын төрлүүд, хувь хэмжээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан зөрчилтэй, төөрөгдүүлсэн, хөрөнгө оруулагч нөгөө талд давуу эрх олгосон, Монгол Улсын эрх ашигт үл нийцэх бусад олон асуудлуудыг тодруулж тодорхой санал зөвлөмж гаргасан байна.
Судалгаагаар Оюутолгой төслийн үр ашгийг бүхэлд нь тооцоогүй бөгөөд тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор батлагдаагүй, техник эдийн засгийн үндэслэл нь ч тодорхойгүй байсан гэдгийг онцлон дурдсаныг УИХ-ын Тамгын газраас тодруулга болгон мэдээлэв.