logo
Пакистан эмч нар зургаан хөлтэй төрсөн хүүг аврахаар хичээж байна

Пакистан эмч нар зургаан хөлтэй төрсөн хүүг аврахаар хичээж байна

2012/04/19
Пакистаны эмч нар зургаан хөлтэй төрсөн хүүхдийн амийг аврахаар хичээж байна. Хүүхэд олон хөлтэй төрөх нь тун ховор тохиолддог юм. Рентген туяаны аппаратны техникчийн эхнэр  долоо хоногийн өмнө энэ хүүхдийг төрүүлсэн гэж Карачи хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн захирал Жамал Раза хэлжээ. Мөн түүний хэлснээр хүү ихэр төрсөн ч нөгөө ихрийнх нь өсөлт дутуу байсан байна.
Мэргэжилтний хэлснээр саяд нэг удаа тохиолддог генийн өвчнөөс болж хүүхэд илүү хөлтэй төрсөн аж.
Эмч нар бяцхан хүүгийн амийг аврахыг тулд байнга хяналтанд байлгаж, шаардлагатай хагалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн тэд гадны мэргэжилтнүүдээс туслалцаа авах талаар судалж байгаа юм байна.
Хүүхдийн  аав Имран Шайх Карачи хотоос 450 км зайд орших Суккур хотод амьдардаг юм байна. Тэрээр хүүхдийг нь эмчилж байгаад баяртай байгаагаа хэлжээ. Мөн тэрээр орлого багатай амьдардаг, хүүхдийг эмчлэхэд засгийн газар тусалж байгаад талархсан гэдгээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр буяны байгууллагуудаас хүүхдийнх нь мэс заслын зардлыг төлөхөд туслалцаа үзүүлэхийг хүсчээ.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш