logo
Ц.Шинэбаяр гишүүн ямар ч хүчирхийлэл, сүрдүүлгээс айхгүй гэлээ

Ц.Шинэбаяр гишүүн ямар ч хүчирхийлэл, сүрдүүлгээс айхгүй гэлээ

2012/04/19
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын гадаад өрийн асуудлаар мэдээлэл хийж байсан бол өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж “Монголын ард түмний эрх ашиг, Монгол Улсын тусгаар тогтнол, улс орноо аврахын тулд УИХ-ын гишүүн миний бие ямар ч хүчирхийлэл, сүрдүүлгээс айхгүй” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ “Монгол оронд эдийн засгийн терроризм эргэлт буцалтгүй нүүрлэж, Монгол улсын байгалийн баялгийг АН, МАН-ын улс төр-бизнесийн бүлэглэлүүд гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтран цөлмөн дээрэмдэж байна. 2008-2012 онд АН, МАН-ын байгуулсан стандарт бус засгийн газраас удаа дараа стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож хэрэгжүүлье гэсэн боловч огт хэрэгжүүлээгүй...Өнөөдөр Монгол Улс дэлхийд ардчиллын индексээрээ 69-р байранд, авилгын индексээрээ 124-р байранд орж, нийт хүн амынх нь 50% ядуу гэх ангилалд багтан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, шударга ёс бүрмөсөн устсан орон болон хувирлаа... Тиймээс “Эдийн засгийн терроризм, улс төрийн шударга бус байдлыг устгах “Үндэстний зөвшилцөл”-ийг яаралтай эхлүүлэхийн тулд нийт Монголын ард түмэн хүчээ нэгтгэхийг уриалж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш