logo
“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжлээ

“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжлээ

2012/04/19
“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.  Хөтөлбөрийг эхний ээлжинд 2012-2015 онд хэрэгжүүлж хөдөөгийн өрхийн бодит орлогыг 2010 оны түвшингээс 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж байна.  
Хөтөлбөр хэрэгжсэнээр малчин өрхийн амьжиргаа нь байгаль цаг уур, түүхий эдийн үнэ, ханшийн өөрчлөлтөөс хэт хамаарах хамаарал багасч, хөдөөгийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг жигд хүртэх нөхцөл бүрдэх гэнэ.
Мөн бүх сум, зарим томоохон баг, тосгон байнгын эрчим хүчээр хангагдаж, иргэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сум өөрийн санхүүгийн эрх мэдэлтэй болж, орлогоо бүрдүүлэн зарлага, санхүүжилтээ иргэдийн оролцоотой төлөвлөн баталж хэрэгжүүлдэг болох зэрэг зорилтыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш