logo
Ирэх жилүүдийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ

Ирэх жилүүдийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ

2012/04/19
Засгийн газрын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Ирэх 5 жилд манай улс хүнээ хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлэн эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгохоор төлөвлөжээ.
Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавин боловсруулах үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ гэж тэргүүлэх чиглэлд тусгасан байна.
Мөн хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 
Үндсэн чиглэлийг Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн болон Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүлэгтэй байхаар боловсруулсан байна.
Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын ажлын эхлэл болохоор төлөвлөн боловсруулснаараа онцлог юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш