logo
2011 онд ОХУ-ын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авчээ

2011 онд ОХУ-ын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авчээ

2012/04/19
ОХУ-ын  Москва хотноо энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан  “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх тухай  Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.
2009 онд манай 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хилээр нэвтэрсэн бөгөөд 77 орчим хувь нь тухайн улсад бүртгэлд хамрагджээ.
Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ тоогоор ОХУ хоёрдугаар байрт ордог байна. ОХУ-ын иргэд ихэвчлэн уул уурхай, боловсролын салбарт ажилладаг гэсэн судалгаа гарчээ. 2011 оны эцсийн байдлаар тус улсын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байна.
Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтойг харуулж байгаа төдийгүй иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн зохицуулалтыг бий болгох шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Иймээс дээрх хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр хоёр улсын  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хангах боломж бүрдэж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш