logo
Баянхонгор аймагт ингэ ихэрлэжээ

Баянхонгор аймагт ингэ ихэрлэжээ

2012/04/19
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэсэн байна.
Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдааны дараа хүлээлгэн өгч, ихэр ботго эсэн мэнд бойжиж байгааг дуулгалаа.
Өмнө нь тус аймгийн Баян-Овоо сумын малчин Т.Содномдаржаагийн хотонд таван ихэр, Бууцагаан сумын Баянбүрдийн багийн малчин Б.Баяндэлгэрийн хотонд дөрвөн ихэр хурга мэндэлсэн юм.
Үүнээс гадна Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд гурван ихэр тугал, Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг бойжиж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш