logo
Ирэх бямба гаригт захууд ажиллахгүй

Ирэх бямба гаригт захууд ажиллахгүй

2012/04/19
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий "Хоггүй Улаанбаатар" аян нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа. Уг аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 21 буюу ирэх бямба гаригийг "Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр" болгож зарласан.

Энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газрууд ажиллахгүйгээр цэвэрлэгээ хийхээр болжээ. Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүрэг дэх "Нарантуул", "Даймонд", "Эйч энд эйч фүүд", "Хан талст", "Сандей плаза", "Нармон", Сүхбаатар дүүрэг дэх "Монгол глобал", "Говь түшээ", Чингэлтэй дүүрэг дэх "Бөмбөгөр", "Эрдэнэ булган", "Анко", "Алтжин хүнс", "Хүчит шонхор", Баянгол дүүрэг дэх "Барс импекс" "Чингис трейд", Хан-Уул дүүрэг дэх "Мишээл экспо" ХХК-иудад тус өдөр үйл ажиллагаагаа хааж, гадна, дотно орчноо цэвэрлэн, хогоо ачиж зайлуулах ажиллагаанд түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг идэвхитэй оролцуулахыг мэдэгдсэн байна.

Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш