Дэлхийн II дайны үеэр Польшийн цэргийн албан хаагчдыг олноор нь буудан хороосныг цэргийн гэмт хэрэг гэж үзэж байгаагаа Европын Хүний эрхийн шүүх мэдэгдэв. Гэхдээ шүүх Оросын эрх баригчдыг эмгэнэлт хэргийг дахин мөрдөн шалгахыг үүрэг болгоогүй байна.
«Цэргийн гэмт хэрэг хуучирдаггүй. Гэсэн ч Европын шүүх Оросын эрх баригчдыг мөрдөн шалгах ажиллагаагаа сэргээхийг үүрэг болгохоор шинэ мэдээлэл эсвэл нотолгоо олоогүй» гэж шүүхийн тогтоолд дурджээ. Тус шүүхийн үзэж байгаагаар, Оросын эрх баригчид Катыний ойролцоо 1940 онд амь үрэгдэгсдийн хувь заяаны тухай хангалттай мэдээллийг амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд өгөөгүй байна.
Гэхдээ энэ баримт нь Оросын эрх баригчид эмгэнэлт хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа сэргээхэд хангалттай гэж үзээгүй байна. Катыний хэрэг гэдэг нь 1940 онд хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт, тухайлбал Катыньд Польшийн олзлогдсон хэдэн мянга цэрэг болон түшмэдийн амийг хороосон хэрэг юм. Олон жилийн турш ЗХУ уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдэж байв.
Цэргийн комиссын мэдээлснээр, Полышийн иргэдийг Германы цэргүүд бууджээ. 1990 онд ЗСБНХУ-ын удирдлага хүмүүсийг олноор нь хороосон хэргийн хариуцлагыг Дотоод хэргийн ардын комиссарын газар хүлээнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тусгай ажиллагааны талаарх, тэр дундаа 22 мянга орчим хүнийг буудан хороосон тухай нууцыг ил болгожээ.
2010 онд Оросын эрх баригчид амь үрэгдсэн польшуудын тухай баримтуудын цахим хуулбарыг нийтэлж, эрүүгийн хэргийн материалуудыг Польшийн талд шилжүүлэн өгсөн байна. Катыний эмгэнэлт хэргийг Сталины дэглэмийн гэмт хэрэг хэмээн нэрлэсэн байна.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"