БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс тус улсын 31 дэх хаан Гон Миний Монгол хатан болох Вангри буюу Ванчений бунхан олдсон байна.
Гон Мин хаан 19 настайдаа Монгол хатан буулгаж, 21-44 нас хүртлээ буюу 1351-1374 онд хаан ширээнд суужээ. Уг бунхан Хойд Солонгосын Кэсөн хотын Гэпүн-гүн Хэсан-ри Мүсөн-бон толгой дээр өмнөд зүг рүү чиглэсэн байдаг аж. Вангри хатан 36 настайдаа буюу жирэмсэн байхдаа 1363 онд таалал төгссөн байна.
Хаан хатныхаа дурсгалд зориулж долоон жилийн турш энэ бунханы загварыг өөрөө зохион бүтээн, улсынхаа хамгийн шилдэг бунхан урлаачдаар бариулж байжээ. Өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.70 метр юм. Булшны доод талд чулуун шал дэвссэн аж. Мөн урд талыг нь боржин чулуугаар хийж дөрвөн бар, хоёр хонины хөшөө урлажээ.
Мөн бунханы өмнө талд боржин чулуугаар хийсэн хоёр метр гаруй өндөртэй, дэнлүү хэлбэртэй хоёр ширхэг гэрэлт цамхаг байрлана. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолжээ.
Япончууд 1905 онд тус бунханыг эвдлэн, хатны булшид байсан алт эрдэнэсийг дээрэмдэж явсан гэнэ. Харин хааны булшны үүдийг олоогүй учраас нэвтрэн орж чадалгүй, доторх эд зүйлсэд нь гар хүрээгүй байна. Дашрамд дурдахад, тус бунханы талаар МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн докторант Л.Хаш-Эрдэнэ үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.
Ванчень хэмээх Монгол хатны бунхан олдсон нь хоёр улсын дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлэх талаар гадаад харилцааны яамнаас онцолжээ. Одоогоор хойд Солонгос улс төрийн 123 дугаар өвөөр бүртгэж, тусгай хамгаалалтад авсан аж.
МОНЦАМЭ