logo
«Залуу авьяастнууд 2012» фестивалиас мон­­­гол хүүхдүүд медалийн хур буул­гажээ

«Залуу авьяастнууд 2012» фестивалиас мон­­­гол хүүхдүүд медалийн хур буул­гажээ

2012/04/19

Франц Улсын Монтронд Лес­байнс хотод жил бүр зохион бай­­гуул­даг «Залуу авьяастнууд 2012» фестиваль өнгөрсөн гу­рав­­дугаар сарын 14-нөөс дө­рөв­­дүгээр сарын 1-нд болж мон­­­гол хүүхдүүд медалийн хур буул­гажээ.

Уг фестивальд Франц, Герман, ОХУ, Япон, Хятад, Испани зэрэг улсын шүүгчид шүүж, 200 гаруй төгөлдөр хуурчид авьяасаа сорив.

Мэргэжлийн төгөлдөр хуурчдын энэ тэмцээнд Монголоос Франц улсын Лион хотын консерватурын II курсын оюутан Б.Анударь ахлах ангилалд нь оролцож III байрт шалгарлаа.

Фестиваль мэргэжлийн болон сонирхогчийн гэсэн хоёр чиглэ­лээр зохион байгуулсан юм.

Төгөл­дөр хуурчдын сонирхогч­дын тэмцээнд 5-17 насны 70 гаруй хүүхэд оролцсоноос Монгол Ул­саас оролцсон 17 хүүхэд ангилал тус бүрт I, II, III байр эзлэсэн байна.

Бага насны сонирхогчдын тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд бусад орны оролцогчдоос онцгой ялгарсан нь нот харалгүй 100 хувь тоглолтын гүйцэтгэлээ чадварлаг хийж үзэгчдийг гайхшрууллаа.

Францад болон олон улсын фести­вальд Монгол Улсаа төлөөлөн оролцож шагнал авсан хүүхдүүдийг танилцуулахад, I байрт О.Амина, С.Ирмүүн, Ж.Уянга, С.Номуун-Эрдэ­нэ, Б.Тэнгис, М.Анужин, II байрт Б.Чанга, Б.Хатангарав, П.Тэмүүл, Д.Тэргэл, Г.Нямжаргал, Х.Хан­гал, Н.Мишээл, Б.Батчансаа, Э.Мишээл, III байрт Э.Цэлмүүн, Б.Мичидмаа нар бусад олон орны төгөлдөр хуурчдыг манлайллаа.

Мэргэжлийн өндөр түвшинд сургаж, авьяасыг нь тодруулсан Урлагийн «Дэм» нийгэмлэгийн дэргэ­дэх «Хөгжмийн авьяастан-Төгөлдөр хуур» сургалтын төвийн захирал, СТА Д.Наранцацрал, багш, СТА Б.Одгэрэл нарт болон тус сургалтын төвийн хамт олонд медаль хүртсэн хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн өмнөөс талархал дэвшүүлж байна.
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш