-Тус холбоо энэ асуудлаар ЦЕГ-т хандаж уг хэргийг мөрдөн шалгаж, мэдээлэлд дурьдсан хуулийн зүйл заалтын дагуу шийдэж, хэвлэлийн чөлөөг хамгаалдаг гэдгээ батлахыг шаардахаа илэрхийлжээ-
Олон улсын сэтгүүлчдийн холбоо албан ёсны веб сайтдаа мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд "Монгол Улсын Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Монголын мэдээ" сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны дугаарыг уншигчдад хүрэх боломжгүй болгож, хэвлэн нийтлэх эрхэд ноцтойгоор халдсан явдлыг Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон холбооны бүрэн эрхт гишүүн Монголын Сэтгүүлчдийн эвлэл маш ноцтойгоор хүлээн авч эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна" гэжээ.
Уг мэдээлэлд БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон түүний хамсаатнууд "Монголын мэдээ" сонины сэтгүүлч Б.Давааг хэрхэн дарамталсан, хэвлэгдсэний дараа захиалагчдад очих ёстой байсан сониныг хэрхэн худалдаж, залилан мэхлэх замаар авч уншигчдыг хохироосон талаар тодорхой өгүүлж, дэлхий нийтэд цацсан байна. Уг мэдээлэлд "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх гэмт хэргийг зүйлчилсэн байдаг бөгөөд үүнд:
139.1. Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
139.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг" хэмээн сануулсан байна.
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жаклин Парк Монголд гарсан энэ хэрэгтэй холбогдуулан "Хувийн ашиг сонирхлыг олон нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан энэ тохиолдол бол хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан гэмт хэрэг мөн бөгөөд үүнээс хамгаалах даат-галын орчин бүрдүүлэх шаард-лага байгааг харуулж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь "Улс төрийн нам олон ний-тийн мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэсэн аливаа оролдлого нь юугаар ч зөвтгөшгүй бөгөөд гарцаагүй хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг юм" гэсэн байна. Олон улсын сэтгүүлчдийн холбоо энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий газарт хандаж уг хэргийг мөрдөн шалгаж, мэдээлэлд дурьдсан хуулийн зүйл заалтын дагуу шийдэж, хэвлэлийн чөлөөг хамгаалдаг гэдгээ батлахыг шаардах болно гэдгийг тэрбээр мөн илэрхийлжээ.
Х.Батсайхан