Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагаас мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан хэрэгт холбогдсон Пан Азийн аварга Д.Лхагваа нарыг шүүх хурал боллоо.
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин, Пан Азийн аварга Д.Лхагваа нарын 14 хүнийг Эрүүгийн хуулийн 243.1 буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан" мөн 243.2-т зааснаар “Энэ хэргийг давтан үйлдсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж, прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн байсан юм.
Шүүх бүрэлдэхүүн Пан Азийн аварга Д.Лхагваа болон Мөнгөнхүлэг, Батсүрэн, Нямгэрэл нарыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж, үлдсэн үлдсэн 10 холбогдогчийн долоог хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бусад гурван этгээд гэмт хэрэг хийсэн болох нь нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Н.Туяа