logo
Газрын маргааныг эцэслэн шийдвэрлэжээ

Газрын маргааныг эцэслэн шийдвэрлэжээ

2012/04/19
Энэ сарын 2-нд ӨМӨЗО-ны Түнляо хотод "Шин лүнжао" нэртэй төрийн өмчийн ойн ферм болон иргэдийн дунд газар өмчлөлийн асуудлаар маргалдаан үүсчээ.

"Шин лүнжао" төрийн өмчийн ойн фермийн гуравдугаар ойн зурваст нутгийн хэсэг иргэн тариа тарьснаас үүдэн дээрх явдал болжээ. Үүний дагуу цагдаа нар хүрэлцэн ирж холбогдох арга хэмжээг авсны дүнд маргааныг шийдвэрлэсэн аж.

Маргааны үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Энэ үйл явдлын дараа тухайн газрын захиргаанаас "Энэхүү хэрэгт анхаарлаа хандуулна. Хэргийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Нутгийн иргэдийн эрх ашгийг Ойн фермийн хуульд нийцүүлэн хамгаалах болно" гэж мэдэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш