logo
Египетийн сонгуулийн хороо 10 нэр дэвшигчийг жагсаалтаас хасав

Египетийн сонгуулийн хороо 10 нэр дэвшигчийг жагсаалтаас хасав

2012/04/19
Египетийн Сонгуулийн хороо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээд байсан 10 иргэнийг жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна.

Тус хорооноос татгалзсан хариу авсан нэр дэвшигчдийн дунд “Мусульман ах дүүс” намын орлогч дарга асан Хайрат Шатыр байгаа аж.

Түүнчлэн Хосни Мубаракийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Омар Сулейман  болон бие даан нэр дэвшигч Абу Исмаил нарыг жагсаалтаас хасчээ.

Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 26-ны өдөр эцсийн байдлаар танилцуулах гэнэ.

Дашрамд дурьдахад тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд явуулахаар төлөвлөж байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш