Эди Гайтон багадаа уг нь жирийн л нэгэн охин байжээ. Харин түүний нас явахын хэрээр яагаад ч бүх юм болж бүтэхгүй санагдан, сэтгэлээр унадаг болж, амьдралд өвдөг сөхөрчээ. Эмч нар түүнийг DVS буюу маш их депрессдсэн өвчтэй болсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийн хөөрөл эмоцийг зохицуулж байдаг тархины эд эс гэмтэх өвчин юм. Эди Гайтон 19 настай байхдаа 3 удаа амиа хорлохыг завдаж байж. Түүнээс хойш 40 гаруй жилийн хугацаанд тэрээр эмчид хандах, зөвлөгөө авах, эмчилгээний зориулалтаар цахилгаан өдөөгчөөр цохиулах зэрэг бүхий л аргыг хэрэглэжээ. Гэсэн ч нэмэр болсонгүй. Харин техник технологи хөгжсөний ачаар Эди өнөөдөр сэтгэл өөдрөг амьдрах болжээ. Эмч нар түүний тархины эд эсийг тайвшруулдаг, ажиллахгүй болсон эсүүдийг өдөөж, сэргээж өгдөг электрод суулгаж өгчээ. Электродууд зай хураагуураар ажиллана. Цахилгаан электродууд тархины эд эсүүдэд өдөөлт өгснөөр тайвширдаг байна. Ялангуяа Тархины 25-р хэсэг гэж нэрлэсэн хүний хөдөлгөөнийг хянаж, зохицуулдаг хэсэгт электрод нөлөөлдөг байна. Мэдрэлийн эмч нар мэс заслын аргаар гавлын ясыг цоолж тархинд суулгадаг. Яг электрод хүрч цочрол өгөх хэсгийг мэдэхийн тулд өвчтөнг унтуулдаггүй. Зөвхөн тэр хэсэгт нь мэдээ алдуулдаг байна. Эди Гайтоны ярьж байгаагаар өвчнөөсөө болж сэтгэл хөдлөхөө болиод байжээ. Төрсөн охиноо тэвэрсэн байхдаа ч сэтгэл хөдөлж өхөөрдөх сэтгэл төрдөггүй байжээ. Тэрээр мэс засалд орж байхдаа урд өмнө хэзээ ч удаан хугацаагаар инээж байгаагүй. Харин одоо инээж, тайвширч, сэтгэл хөдөлж байгаагаа эмч нарт хэлсэн байна. Цахилгаан электрод хүний тархины үйл хөдлөл, сэтгэл санаа хөдлөлийг зохицуулдаг, ажиллахаа эд эсэд цочрол өгснөөр хүний эмоци хэвийн болж байгаа процесс юм байна. Мэдрэлийн эмч нар 2003 оноос хойш 36 өвчтний тархинд электрод суулгаснаас 1/3 нь үйлчилж ямар нэг байдлаар тархины үйл ажиллагаа хэвийн болжээ. Техник технологийн ачаар Эди Гайтон одоо аз жаргалтай амьдрах болжээ. Америк эмч нар DVS буюу дэпрэссдэх өвчний гарал үүслийг үргэлжлүүлэн судалж байна.
Shuum.mn
Shuum.mn