logo
Хятад улс юаний ханшийг чөлөөлж байна

Хятад улс юаний ханшийг чөлөөлж байна

2012/04/20
Хятад улс худалдааны түншүүдээ алдагдал оруулан барин гадаад худалдаа экспортоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа хадгалахын тулд юаний ханшийг зориуд доогуур барьж байсан нь дотоод эдийн засагт халалт үүсгэж, инфляци үүсэхэд хүргэсэн. Тиймээс Дундад улсын эрх баригчид зах зээлийн дагуу юаний ханшийг бага багаар чөлөөлж эхэлжээ. Юаний ханш 2007 оноос хойш 0.5 хувиар өсч байсан бол одоо 1 хувьд хүрч өөрөөр хэлбэл өдөрт 1 центээр нэмэгдэж байна гэсэн үг юм. АНУ Дундад улс юаний ханшийг чөлөөлж байгаа нь гадаад худалдааны тэнцвэртэй байдалд эерэгээр нөлөөлөхийг тэмдэглээд Хятад улс цаашид ханшийг чөлөөлөхийг уриалсан байна. Гэхдээ Америкчуудын хувьд юаний ханш өссөн учир өндөр үнээр авах сөрөг талтай. Америк долларын юаньтай харьцах ханш тогтмол буурч 2012 онд 23.7 хувьд хүрчээ. Энэ жил юаний ханш долларын эсрэг 2 хувиар чангараад байгаа. Хятад улс зах зээлийн дагуу юаний ханш долларын эсрэг хангалттай чангарсан гэж үзэж байгаа бол АНУ дахиад ч чөлөөлөгдөж чангарах ёстой гэж үзэж байгаа юм. Одоо 1 ам.доллар 6 RMB буюу Хятадын мөнгөн тэмдэгтэй тэнцэж байна. Хятад улс юаний ханшийн чөлөөлөлт хангалттай гэж үзсэн учир цаашид энэ ханш тогтвортой байх болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Хятад улс юаний ханшийг зориуд доогуур барьж байсан нь АНУ болон ЕХ-ны улсууд гадаад худалдааны алдагдал хүлээхэд хүргэсэн юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш