Хүмүүс нохойг эзэндээ хамгийн үнэнч амьтан гэж үздэг. Тэгвэл нохой бас нохойдоо үнэнч, гэр бүлдээ үнэнч байдаг аж. Хар өнгийн лаб үүлдрийн нохой Америкийн Калифорни мужийн хурдны замаас холдохоо больжээ. Учир нь түүний үнэнч анд хамт явж байгаад машинд дайруулжээ. Түүнийг харсан нэгэн зам дээр автозамыг хаах үед хэрэглэдэг улбар шар өнгийн конус байрлуулж машин замыг хааж тусалжээ. Америкт золбин нохой байдаггүй. Хэрэв гудамжинд эзэнгүй нохой явж байвал эзэнд нь олж өгдөг. Нохойнууд бүгд хүзүүвчин дээрээ эзний гэрийн хаяг, холбогдох утасны дугаартай байдаг. Хэрэв эзэн нь олдохгүй бол уг газрын ойролцоох амьтан хамгаалах байгууллагад аваачиж өгдөг. Орон нутгийн амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд ирж, зам чөлөөлөн уг хар нохойг өөрийн байгууллагадаа авч аюулгүй газар аваачиж түүнд Грэйс гэдэг нэр өгчээ. Түүнийг эзэн нь олдтол түр тэнд байлгах юм байна. Грэйс ганцаараа үнэнч байсангүй. Орост нэгэн нохой эзэн нь нас барсан ч нутаглуулсан газар нь сахин хэвтэж, олон хоног хоол идээгүй байсныг хүмүүс олж тусалсан үйл явдал болж байсан.
Хэдэн жилийн өмнө Чилийн Сантьяаго хотод мөн нэгэн нохой дайруулахад хамт явж байсан нохой нь хурдны замаас чирэн гаргаж байжээ.
Өөр нэг газар Чили гэдэг нэртэй эм нохой мөн хурдны зам дээр дайруулахад нас бие гүйцэж байсан гөлөг нь ээжийгээ өмөөрөн цагдаа нарыг ойртуулахгүй байж. Цагдаа нар удтал ноцолдсоны эцэст хөлөө дайруулсан эх нохойд тусламж үзүүлсэн. Түүний гөлөг цагдаагийн машиныг дагаж гүйсээр гэртээ иржээ.
Бас нэг тохиолдол гэвэл бяцхан сониуч учраа мэдэхгүй гөлөг усан санд үсэрч ороод живдгийн даваан дээр ээж нь очиж тусалсан байна. Эхэндээ гөлөгнийхөө доороос түлхсэн боловч гөлөг гарч чадаагүй тул усан сангаас гарч гөлөгнийхөө багалзуураас татан уснаас гаргажээ.
Нохой гэдэг үнэнчээс гадна их гэр бүлсэг амьтан ажээ.
Shuum.mn