Үйлчилгээний хугацаа дуусч, хэрэглээнээс гарсан НАСА-гийн сансрын Шатл хөлөг сүүлчийн удаа тэнгэрт дүүллээ. НАСА-гийн ажилтнууд Аварга том “Бойнг 747” онгоцоор сансрын Шатлыг тээвэрлэж, Виржиния мужийн Смитсонийн сансрын музейд хүргэсэн байна. Нийслэл Вашингтон DC-гийн оршин суугчид болон хүүхдүүдэд хоёр аварга том онгоц давхралдаад нисч байгаа нь таалагджээ. Агаарын Аеродинамик урсгалыг тооцож, агаарт тэнцвэртэй байлгах үүднээс “Бойнг 747” онгоцны сүүлэн хэсгийг бага зэрэг өөрчилсөн аж. Онгоцны цонхнуудыг хамгаалах үүднээс таглажээ. Зарим үзэгчдийн ярьж байгаагаар сансрын Шатл хөлөг 30 жил тасралтгүй сансарт хөөрснөөрөө АНУ сансрын технологид дэлхийд тэргүүлж байна гэдгийг харуулсан хэрэг болсон гэж үзэж байна. НАСА-д ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан Ричард Валкерийн ярьж байгаагаар хэдийгээр 2010 онд тэтгэвэртээ гарсан ч сансрын Шатл хөлөг сансарт хөөрч байгааг харж, алтан үеээ эргэн санахад сайхан байна гэжээ. АНУ сансрын Шатл хөлгийг хэрэглээнээс хасч өнгөрсөн оноос тойрог замд байрлах Олон Улсын Сансрын Станц хүрэх өөр хөлөг бүтээхээр ажилдаа ороод байгаа. Сансрын хөлөг ачсан “Бойнг 747” онгоц Вашингтоны Даллас олон улсын нисэх буудалд газардах оролдлого хэд хэдэн удаа хийсний дараа амжилттай газарджээ. Давхралдсан аварга том 2 онгоцыг хараагүй хүмүүс Виржиния мужийн Смитсонийн сансрын музэйд очиж уг сансрын хөлгийг үзэж болох юм байна.
Shuum.mn
Shuum.mn