Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөрвөн хуулийн төслийг өргөн барилаа. Үүний эхнийх нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан. Уг тогтоолын төсөлд “ Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авч байгаа эхэд одонгийн хамт нэг удаа олгох мөнгөн шагналын хэмжээг нэг сая төгрөгөөр, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн шагналыг таван зуун мянган төгрөгөөр, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд гурван зуун мянган төгрөгөөр тус тус тогтоосон байна. Түүнчлэн гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эх мөнгөн шагнал авахад бүрдүүлэх баримт бичгийг зааж, уг мөнгөн шагналыг давхардуулахгүйгээр олгохоор тусгасан байна. Хуулийн төсөл батлагдснаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой 66883 эх, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой 154861 эх, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн 176213 эх нэг удаа мөнгөн шагнал авах бөгөөд үүнд 200,2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2.5.7 дахь заалтад тусгагдсан “Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгох” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Бүсийн нэмэгдэлд хамрагдах сумдын иргэн бүрт 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 7000 төгрөг, говийн болон алслагдсан бүсэд давхар харъяалагдах сумын өрхийн гишүүн бүрт сард 10 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тооцож, үнийн өсөлттэй холбоотойгоор тухай бүр нэмэгдүүлж байхаар тусгажээ. Урьдчилсан тооцоогоор энэхүү арга хэмжээнд нийт 148 сумын 488423 иргэнд сард 3,3 тэрбум төгрөг, жилд 41,7 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 5,05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох тухай Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хэлэлцээрийг 2011 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан бөгөөд зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх юм байна.