"УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Гишүүнд гар хүрэх нь битгий хэл толгойтой үснээс нь нэг ширхэг хялгас унагасан этгээд хуулийн өмнө хүнд ялд унана. Өөрөө яллагдаад зогсохгүй үр хойч нь ч "УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд халдсан" гэсэн тэрслэгчийн нэрийг насан туршдаа зүүх нигууртай.
Саяхныг хүртэл би яг ийм бодолтой амьдардаг байлаа. Харин одоо бол буруу бодож байснаа ухаарлаа. Яагаад гэж үү. Мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаярыг барихаар 600 цагдаа цугларч, хот даяараа унтахгүй чимээ чагнаж байхад Хууль зүйн сайд ганцаараа дуг нойрондоо дугжирч байсан тэр өдрөөс эхлэн би тархиндаа байсан дүгнэлтийг устгаж орхилоо.
УИХ-ын гишүүний эрх гэдэг цагаа тулахаар тийм ч халдашгүй эд биш юм байна. Цагдаа нар баривчлах обьектоо танихгүй УИХ-ын гишүүнийг угзчиж болдог юм байна, бүр болохгүй бол уурандаа гишүүдийг нийлүүлж байгаад диван дор чихчихэд ч буруутах зүйл үгүй.
Харин хоолой нь боогдож, нүдний шил нь хугарч, тархи нь доргисон ч гишүүд "Их хурлын гишүүний эрхэнд халдлаа, хүний эрх зөрчигдлөө" гэж ам ангайх ч ёсгүй. Өөрт нь халдах үед диван доороос гарч камерийн өмнө мөлхөх, эсвэл нүдний шилийг нь унагаж байхад гар утсаараа бичлэг хийгээгүй учраас тэд яах аргагүй буруутай. Ер нь Их хурлын гишүүн ч бай, жирийн хүн ч бай хэн нэг этгээд эрхэнд нь халдвал тусламж дуудах, эсвэл халдлагаас зугтах биш шууд л баримтжуулан гар утасны камераа гаргах хэрэгтэй юм байна гэдгийг энэ явдал маш сайн ойлгууллаа.
Тэгэхгүй л бол хохирогч "өөрөө энд тэнд хэрэгтэй хэрэггүй газар явж, төрийн ажилд гай болсон" хэрэгт унаж хохирогч бус хохироогч болж хувирна. Хууль, цагдаагийнхан нь тусгай нэртэй тусгүй ажиллагаа явуулахдаа "УИХ-ын гишүүдийг олны нүдэн дээр угзчин, сууж байсан буйдантай нь хөмөрчихөөд " Ер нь эцсийн эцэст гишүүд яах гэж тэнд очсон юм бэ. Үүнийх нь төлөө Их хурлын гишүүдэд эрүү үүсгэнэ" гэсэн утгагүй тайлбар тавиад байгаагаас ийм дүгнэлт гарч байгаа юм.
Энд би нэг л зүйлийг ойлгохгүй айгаа юм. Тэгэхээр өдий болтол бидний хүндэлж, бас Их хурлын гишүүдийн санаа амар хамгаалагдсаар ирсэн халдашгүй байдал гээч юу байсан хэрэг вэ. Цагдаа, хүчнийхэн гэхээр л бүх зүйлд түрэмгий, эзэрхий хандаж түүнийгээ төрийн нэрийн өмнөөс хийж байгаа ажил гээд байж болох уу. Цагдаагийнхан гишүүнийг буйдангаар дарж, түүнийхээ дараа эрүүгийн хэрэг үүсгэж болдог юм бол жирийн иргэд ч ижил гэсэн үг. Үндсэн хуульд иргэн бүр ижил тэгш эрхтэй биз дээ. "Их хурлын гишүүнийг буйдангаар дарж болно".
Б.Эрхэс
Эх сурвалж: "Зууны мэдээ"