Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нөгөөдрөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ.Хаврын цэрэг татлага эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэл, дүүрэг, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабууд семинар зохиожээ.Халагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, шинэ дайчдыг үдэх ажлыг Засаг дарга нар хариуцах аж.Цэргийн албыг 18-27 насны иргэн өөрийн биеэр, эсвэл 3.4 сая төгрөг тушааж дүйцүүлэн хаах юм.