logo
Н.Энхбаяр хаана байгаа бол…

Н.Энхбаяр хаана байгаа бол…

2012/04/23
АТГ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг барив­чилс­ны­хаа дараа ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж байгаа билээ. Хууль ёсоороо бол түүнийг баривчлаад гэрт нь хамгийн ойр байгаа хориход саатуулах ёстой байсан ч ийнхүү “цөлж” орхисон нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Маргааш өглөө нь хүний эрхийн хуульч М.Ичинноров гэх мэт хүмүүс “Төв аймгийн мөрдөн бол дэлхийд байхгүй харгис шорон. Н.Энхбаяр тэнд тэсэхгүй” гэсэн мэдэгдэл хийж байлаа. Удалгүй Н.Энхбаярыг халдлагаас хамгаалах ёстой тусгай хамгаалалтыг нь буулгах шийдвэр гаргасан болохыг МАХН-ын ЕНБД Н.Удвал, Л.Цог нар олон нийтэд зарлаж, “Эрх баригчид Н.Энхбаярыг хөнөөхөөр шийджээ” гэсэн мэдэгдэл гаргалаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлэх шаардлагыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид гардуулж өгөхдөө “Н.Энхбаяр маргаашийн дотор суллагдахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ шүү” хэмээн онцлон анхааруулж байлаа.

Дээрх сүржин мэдээллийн илүү шорвог хувилбар твиттер, фэйсбүүкээр цацагдлаа. Н.Удвал, Л.Цог нар “Хэрвээ манай даргын амь насанд аюул учраад ард түмэн бухимдлаа илэрхийлбэл бид тогтоож дийлэхгүй шүү” гэж анхаарууллаа. Энэ бүх үйл явдлуудаас болоод “Н.Энхбаярын эсрэг махны машин ажиллаад эхэлчихжээ” гэсэн ойлголт олон нийтэд үүсээд байв. Гэтэл дараа долоо хоногт нь… “Долдугаар сарын 1-ий хэрэг”-т буруутгагдан шалгагдаж байгаа, ЦЕГ-ын дарга асан генерал Ч.Амарболд УКТЭ-т биеэ үзүүлээд явж байгаа нь олон нийтэд ил болсноос хойш “Н.Энхбаяр гарчихсан юм биш үү” гэсэн хардлага үүсээд байна. Ингэж хардах шалтгаан хангалттай байгаа юм. Нэгдүгээрт, МАХН-ын идэв­х буурсан. Баривчилгааны да­раа “Улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэж мэ­дэгдэж байсан МАХН дараа до­лоо хоногт нь чимээгүйхэн Төв аймгийг зорьдог юм байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Та бүхний шаардлага УИХ-д ха­маагүй” гэсэн хариу өгсөн нь тэ­дэнд хангалттай санагдаагүй байл­тай. Н.Удвал, Л.Цог на­рыг “Хорьчихно шүү” гэж да­рам­талсан гэх. Гэвч тэд да­рам­тад орох хүмүүс мөн үү. МАХН-д эл­сэхдээ л энэ зэргийн да­рамт ирнэ гэдгийг мэдэж бай­сан, хангалттай хатуужсан хү­мүүс байл­тай. Тийм хүмүүс зо­рил­го­доо хүрч байж л дуугүй бол­сон байх учиртай.
Хоёрдугаарт, Н.Энхбаярыг бай­цаасан гэсэн мэдээлэл нэг ч удаа гарсангүй. Эхэндээ өмгөө­лөгч­­тэйгөө уулзаж, түүгээр дам­жуулан “Өлсгөлөн зарлаж бай­­гаагаа” мэдэгдэж байсан бол дараа нь таг чиг. “Өлсгөлөн зар­лахаа больсон”, “Мэдүүлэг өгө­хөөсөө татгалзсан” гэх мэ­дээ­лэл л гарах болсон. Үр хүүх­дийн­хээ эсрэг биш юм аа гэхэд нө­гөө хоёр хэрэгт нь мэдүүлэг авах эрх хуулийн байгууллагад хангалттай байх учиртай. Гэвч тийм юм болсонгүй.
Гуравдугаарт, тойрон хүрээ­лэг­чид нь хэтэрхий “шоудаж”, сүр дуулиан болгохыг хичээж бай­сан.  Тусгай хамгаалалт нь үгүй болж, амь насанд нь аюул уч­раад байсан хүн үхсэнгүй, ха­рин ч “Би айхгүй” гэж захидал бич­лээ.
Гэхдээ дээрх баримтуудаас хамгийн их анхаарал та­таж байгаа нь Н.Энхбаяр өлс­гө­лөнгөө зогсоосон явдал. Энэ са­рын 13-ны өдөр өлсгөлөн зар­лаад маргааш нь буюу 14-ний өдөр өлсгөлөнгөө зогсоосон. Тэр­бээр өөрийгөө “суллах” шаард­лага тавьж байсан билээ. Ганц хоног хоолд идэхгүй байж чадахгүй хүн улс орныг удир­даж хүнд хэцүү цаг үеийг давна, тэмцэл хийнэ гэж юу байх билээ. Дээрээс нь, МАХН-ын Н.Удвал, Л.Цог тэр­гүү­­тэн баасан гарагийн өдөр хүр­­гүүлсэн шаардлагадаа “Н.Энх­баярыг 24 цагийн дотор суллах”-ыг шаардсан. Маргааш нь буюу 14-ний өдрийн 14.00 цагт шаард­лагын хугацаа дууссан ч жагсаал цуглаан болоогүй. Энэ нь Н.Энхбаяр өлсгөлөнгөө зог­соосон цаг хугацаатай яг давх­цаж байгаа юм.
Бас нэг “сонин” баримт нь эхэнд өгүүлсэн “цөллөг”-тэй хол­боотой. Н.Энхбаярыг яах гэж Улаанбаатарт биш хаа бай­сан Төв аймагт аваачиж хо­рив оо. “Гаргаж”, “Оруулж” бай­хад амар гэж гэсэн юм бо­лов уу. Ямартай ч өнөөг хүр­тэл болсон үйл явдлуудаас ха­ра­хад Н.Энхбаярыг Төв айм­гийн мөрдөнгийн камерт да­раа­гийнхаа захидлыг бичсэн шиг ээ сууж байгаа гэхэд эргэл­зэ­хээр байна. Түүнтэй нийлж бү­лэг байгуулах гэж байсан гэж хар­дагдаад байгаа гишүүд нь хүр­тэл Н.Энхбаярыг суллахыг биш, Ц.Нямдоржийг огруулахыг шаар­даж, шийдвэр гаргасан АТГ-ыг биш, баривчлах аргаа бу­руу сонгосон цагдаа нарыг бу­руутгаж байна. “Эцсийн эцэст цаг­даа буруутдаг” гэдгийг энэ хэ­рэг батлах гээд ч байх шиг…

Х.Батсайхан

MMinfo.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш