Манай улсын гурван оюутан ОХУ-ын Екатеринбург хотод хар тамхи татсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан талаар бид мэдээлж байсан. Тэднийг энэ сарын 10-11-нд шилжих шөнө зочид буудлын ойролцоо пиво ууж байхад нь хуулийн дагуу баривчилсан юм. Харин цагдаагийн байгууллагаас шинжилгээнд хамруулж, мансууруулах бодис хэрэглээгүй болохыг тогтоосон ч тус хотын аюулгүй байдлын зөвлөлөөс «Засаг захиргааны хэв журам зөрчсөн» гэж үзээд ОХУ-аас албадан гаргах шийдвэр гаргажээ.
Мөн их сургуулийн удирдлага, оюутнууд «Монголын оюутнууд хар тамхи татаагүйг батлан даая. ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүсье» гэсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй байна. Түүнчлэн тус хотоос сонгогдсон Думын гишүүн хүртэл «Монгол Улсын гурван оюутныг ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүссэн» ч нааштай хариу өгөөгүй ажээ. Ийнхүү монгол оюутнууд мансууруулах бодис хэрэглээгүй гэдгээ бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас тун удахгүй эх орондоо ирэхээр болжээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"