Монголд иргэний дайн үүсэх нөхцөл бий болсон гэж олон улсын шинжээчид үзэж байна. НҮБ, АФР-ын судалгаагаар манай улс цагаач иргэдийнхээ тоогоор гуравдугаарт жагссан нь дотоодын үймээн самуунтай зарим орныг ардаа орхисон үзүүлэлт болжээ. Ер нь иргэд эх орноо орхин гарах нь хоёрхон шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, дотоодын эмх замбараагүй байдал болон дайны гал ассан тохиолдолд иргэд дүрвэхээс өөр аргагүй болох нь бий. Хоёрдугаарт, хэт ядуурлын улмаас харьд хөдөлмөрлөхөөр хилийн дээс алхах. Цагаачдын тоогоор тэргүүлсэн 10 улсыг жагсаая.
1.Бурунди
2.Газын зурвас
3.Монгол
4.Узбекистан
5.Камерун
6.Киргизстан
7.Мьянмар
8.Азербайжан
9.Литва
10.Төв Африкийн БНУ
Манай улс Газын зурвасын ард арайхийн оржээ. Энэ жагсаалтыг үзсэн гадныхан Монголыг үймээн самуунт орон гэж бодно. Ялангуяа барууны орнуудад дүрвэгсэд, цагаачдын эх орноо орхиж буй шалтгааныг иргэний дайнтай холбон тайлбарлах явдал түгээмэл. Тухайлбал иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог аж.
Ийм шалтгааны улмаас Монгол иргэний дайны босгыг даван алдаж буй улсын тоонд оржээ. Олон улсын иргэний эрхийн болон нийгмийн хөгжлийн судалгааны байгууллагуудын дүгнэснээр ядуурлаас тадна улс оронд эмх замбараагүй байдал үүсэх бас нэг нөхцөл нь гадны томчууд ихээр цугларах явдал гэнэ.
Дэлхийн түүхэнд дотроос нь бутаргах, хагалах бодлого баримтлагчдын хар гайгаар мөхсөн үндэстэн, улсын жишээ 2000-ыг хол давдаг аж. Гэхдээ сүүлийн 100 орчим жилд ийм тохиолдол давтагдаагүй. Гэтэл 2000 оны эхэн үеэс АНУ тэргүүтэй барууны орнууд Африк, Ойрх Дорнод, Дундад Азид «яс хаях» тактикийг амжилттай хэрэгжүүлсний дүнд өдгөө дэлхийн тэн хагас дайны байдалтай болж, америкчуудын нөлөө, ноёрхол цар хүрээгээ тэлсээр байна.
Энэ нь Монголд ямар хамаатай вэ гэвэл, сүүлийн жилүүдэд Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын их урсгалыг дагаад монголчуудын нэрийг олон улсад олонтаа дуулгасан хэл ам тасрахаа байсан. Үүний хамгийн анхны жишээ нь ураны ордоос болж Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхийн өмнө аваачсан «Хан Ресурс»-ын зарга. Одоо ч учиг нь тайлагдаагүй энэ хэргийн дараа газрын тос, алт, зэс, ураны ордод санаархсан харийн баячууд Засгийн газрыг хээв нэг шүүхэд өгсөөр байгаа.
Хамгийн гол нь ураны ордын хэрүүлээс ч илүү Монголын төрийнхнийг хоёр талцуулсан нэг хэрүүл эхэлсэн нь төмөр замын гэрээ. Таван толгой, Оюу толгойн их ордуудыг эдийн засгийн эргэлтэд жинхэнэ утгаар оруулахын тулд олборлосон ашигт малтмалыг машинаар биш вагоноор зөөхөөс өөр аргагүй гэдгийг манайхан өөрсдөө ч ойлгож байгаа.
Тиймээс Өмнөговиос Сайн-Шандыг дайрч, цааш Чойбалсангаар дамжин Владивостокт хүрэх 1100 км шинэ төмөр замын гэрээг байгуулахын тулд манайхан хэдэн жилийн турш толгойгоо гашилгаж байгаа билээ. Гэтэл саяхнаас улстөрчид энэ гэрээг байгуулсан, байгуулаагүй гэж хэрэлдэн олны амыг ангайлгаж орхив.
Хамгийн гол нь эдгээр хэрүүл дунд оросууд, хятадууд, бүр мөнөөх америкчуудын нэр ч дуулдаж болсон. Яг иймэрхүү тохиолдлуудыг олон улсын байгууллагууд жишээндээ дурдаж, Мотгол Улсыг иргэний дайны болзошгүй орнуудын тоонд оруулсан байна.
Г.Амартүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"