Би ч их сонголт муутай бүсгүй юм даа. Анх намайг манай саахалтын «навсаан» Дамба сууя гэж гуйгаад. Тэр намар Дамба айлын алдуул мал хулгайлаад торонд орчихсон.
Би тэгээд хашааны дээгүүр өнгийгөөд «Дамба байна уу, цай, хоол өгөхөөр ирлээ, оруулаач ээ» гээд буутай цэрэгт загнуулаад явж байх уу? Тэрний дараа Түгж гуайн хүү Цоож давхиж ирээд,.. манай хаяагаар эргэлдээд салахаа болив оо чи минь.
Ёстой сайхан төрөхийн зовлонг ч Анжелоне Жол, Женефир, Лопено бид гурав ч хангалттай амсаж байна аа. Түгжийн Цоож нэрэндээ таарсан хартай амьтан чинь намайг насаар минь гэрийн хорионд суулгах байсан биз. Би тэгээд тотины амьдралаар амьдраад л саван дотроос гарахгүй арай хэтэрнэ биз дээ. Аа, харин тэдний дараа Түвшин гэдэг далдагануур залуу урд дэнж дээр экселээ сойчихоод л «Намайг эхнэрээ болгох юм гэнэ. Яана яана ч гэнэ вэ? Бээжин үзүүлнэ, Байгуушан үзүүлнэ, Далай үзүүлнэ, Диваажин, Там үзүүлнэ» ч гэх шиг.
Нэг явдаг юм билүү гэснээ хаширласан нь оножээ. Тэгсэн дараах нь Түвшингийн авч явсан хүүхнүүд Зүүн өмнөд Азид наашаа ч үгүй цаашаа ч үгүй. Эндээ нэг хүүхэд, тэндээ нэг хүүхэд толгой дээрээ нэг том ачаатай явж байна гэсэн. Зөвхөн Монголдоо л амьдрана гэсээр Монголхүү гэдэг нэртэй залуутай суулаа. Жилийн дараа Монголхүү маань Солонгост эксваторын жолоочоор яваад таг. Шилж, шилж суусан царай минь энэ. Тэгээд сая ярих нь ээ «Энд шувууны ханиад гараад хөл хорьчихсоон. Би очиж чадахгүй» гээд худлаа ярьж байгаа юм даа. Хэзээ шувуу ханиалгаж байсан юм бэ? Ийм л байдаг юм байна муусайн эрчүүд чинь эхнэр нь төрөх гэж байхад шувууг ханиалгуулаад, найтаалгаад явж байдаг.
Одоо тэгээд яаж төрнө өө. Уг нь араг тэвэрч төрөхөөр өвдөлт бага байдаг гээд байгаа. Долоон эгч маань долуулаа энэ муу аргийг шээзгий болтол умайтал атгаж амаржсаар яг над дээр хүрээд ирсэн эвдрээд унах нь ээ чааваас гэж. Яаж амаржина аа гэхээс гадна бас шээзгийгээ эвдэлчихгүй дараа дараагийн дүү нартаа хэвээр нь үлдээмээр байдаг. Амьдрал үнэхээр хотын агаар шиг бүрхэг байна аа. Уг нь хүн л хөгширнө гэдэг болохоос шээзгий хөгширнө гэж баймааргүй юм. Гэтэл энэ муу шээзгий жил ирэх тусам л агшаад бөгтийгөөд, маажийгаад бурхан болох нь ээ зайлуул. Ядаж байхад ааз нь гэж гажиг юм алга болчихлоо.
Хүүхэд маань төрөөгүй байж л аавыгаа надаас нэхээд. Бүр юу гэсэн гээч Ээж маань би чинь арай «тэжээгчээ алдсан, хагас өнчин, хагас хайранд өлгийдүүлж өсөх юм биш биз» гээд загнаад. Сүүлийн үеийн хүүхдүүдийн ухаан санаа айхтар болсныг ээ. Эхийнхээ гэдсэн дотроос гараагүй байж л муу санаа сууж, биенээсээ түрүүлээд өтөлчих юм.
«Ээжтэйгээ өтлөх сайхаан» гээд дуулаад байсан дууны үг чинь аргагүй үнэн юм хөө. Би гэдэг хүн хэвлий дэх үрээсээ сурах юм их байна. Гараагүй байж л «Ээж ээ, энэ ах ямар гоё царайлаг юм бэ? Тэр ахын бие булчинлаг юм аа» гэж ирээд сандраагаад хаячихна. Би тэгэхээр урдаас нь загнана биз дээ. Харин тэгсэн урдаас юу гэсэн гээч. "Энэ бол ээж охин хоёрын үгийн солбицол, энэ бол байдаг л нэгэн ойлголцол" гэж байгаа юм даа. Яах вэ? Энэ одооны хүүхдийг. Эртээд гэхэд л би сумын засаг дарга "улаан хацарттай" муудалцлаа. Тэгсэн гэдсэн дотроос «Ээж ээ хэрэггүй, наадах чинь удахгүй томрох хүн байна, Уучлал гуй, гуйгаач, сөгдөөч» гээд нудраад болдоггүй.
Үнэхээр тэр муу яасан гээч. Аймгийн засаг дарга ч биш, дүүргийн засаг дарга ч биш, хотын дарга болчихдог байгаа. Бас хэдхэн хоногийн өмнө ганц эр хонио барьж өгөөд нэг түрүүтэй гутал авах гэтэл охин «Ээжээ наадах чинь Италийнх биш ээ, Эрээний гутал байна гээд л юу болоов» гэсэн юм шиг гэдсэн дотроос тийрээд зогсдоггүй, үнэхээр нөгөөх чинь өмсөөгүй зүгээр илж байхад ул нь ханзарчихдаг гутал бас байдаг л юм билээ. Охин маань «Ким Ду Ханыг үзэж бие хамгаалах урлагаар хичээллэнэ» гээд би уянгын кино үзнэ гээд.
За яахав хүүхдийн төлөө за гэж хэлье гээд нөгөө зодоон нүдээнтэй киног нь үзүүлэхээр шөнө бэлтгэл хийж байна гээд гэдсэн дотроос үсэрч ирж тийрээд, нэг бол гараараа туждаа балбачихна. Одоо энэ гэдэс гэж битүү хавдар. Эх хүн болж төрөх ч хэцүү даваа юм аа. Гадаа гарч эр болно гэдэг бол би эр хүн, нохой, тахиа, илжиг гээд болж үзээгүй амьтан байхгүй.
Эх хүний тавилан юм хойно хүүхдийнхээ төлөө зүтгэхээс. Гол нь боловсролтой мэдлэгтэй хүүхэн л болгоё. Харин хэд хоногийн өмнө би охиндоо Гена матрын дууг зааж өгөхөөр «Я играю на грамошки» гэтэл. Охин урдаас «За ээж минь том тэнэгтээрэй. XX зуун чинь хятадын зуун. Наад дуугаа хурдан хятад хэл дээр дуулаад сууж бай» гэж тушаалаа. Тэгээд би хэдэн өдөр гүйж яваад нөгөө дууг нь сурсаан.
Зүүчий шүфенчин
Геремнэ дайлойхонлай
Кие ихан дөөшей
Женьнэн жиюү ише шенре
Нөгөө юм өөрчлөгдөж глобалчлагдаж байгаа нь энэ юм байлгүй дээ. Удахгүй охинтойгоо «Ший ей ший, ма ма, зая жи аа» гээд ярих юм биш байгаа л гэхээс яс хавталзаж сууна.
Д.Буян