logo
Дулаарч эхэлмэгц тюменийн фермийн африкийн тэмээн хяруулууд өндөглөж эхэлсэн байна

Дулаарч эхэлмэгц тюменийн фермийн африкийн тэмээн хяруулууд өндөглөж эхэлсэн байна

2012/04/23
Тюмень мужид цорын ганц Чикча тосгон дахь тэмээн хяруулын фермийн африкийн тэмээн хяруулууд хаврын дулаан өдрүүд эхэлмэгц өндөглөж эхэлсэн байна. Тус фермийн эзэн Наталья Демченко энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр тэмээн хяруулын өндөг 1,5-2 кг байдаг ба тахианы өндөгнөөс 24 дахин том юм. Энэ өндөгний хальс нь маш бөх бөгөөд 80 кг ачаа даадаг байна. Ийм өндөгийг бүтнээр чанахын тулд бүтэн хоёр цаг шаардлагатай гэж Демченко ярьсан байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр эм тэмээн хяруулууд боловсорсон өндөг гаргаж эхэлмэгц тусгай инкубаторт өндгийг даруулж дэгдээхэйнүүд гаргаж авахаар зэхэж байна. Энэ фермд одоогийн байдлаар 30 тэмээн хяруул байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш