logo
Хулгайн анчдыг барихад нохой ашиглана

Хулгайн анчдыг барихад нохой ашиглана

2012/04/23
Хирсийг алж байгаа хулгайн анчдыг барихын тулд ӨАБНУ-д нохой сургахаар шийдсэн байна. Нэг ийм “мөрдөгчийг” сургахын тулд 8000 орчим доллар зарцуулах байх гэж “Пиланесберг” үндэсний паркын төлөөлөгч Стив Делл мэдээлсэн байна. Энэ зорилгоор хөрөнгө цуглуулахын тулд өмнөд африкийн нэртэй зураач Нейл Паувагийн зургуудыг дуудлага худалдаагаар заржээ. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л хулгайн анчид 448 хирс алсан байна. Энэ амьтны хамар дээрх ганц эврийг анагаах ид шидтэй гэж үздэг ба азийн уламжлалт эмнэлэгийн эмд ордог байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш