100 буудалт даамын түргэн тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р шатны тэмцээн өндөрлөв. 1-р шатны тэмцээний адил эрэгтэйчүүдийн тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Мандахнаран нар тэргүүллээ. Тэдний нийт оноо 2400 болж, тэмцээнийг хошуучилж байна.
Энэ удаа 2-р байрт эрэгтэйчүүдээс олон улсын мастер О.Түвшинболд, эмэгтэйчүүдээс дэд мастер У.Цэрэндолгор нар шалгарч, харин шөвгийн 4-т спортын мастер С.Даваадорж, Д.Ганболд, Б.Нандин-Эрдэнэ, Ц.Энхзаяа нар үлдсэн юм.
Тэмцээний дараа дараагийн шатны тэмцээнүүд 6, 8, 10-р саруудад зохиогдон аваргаа тодруулна.
Даамчдын дараагийн тэмцээн 2012 оны Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 5-р сарын 11-20-ны өдрүүдэд “Сүнжин Гранд” зочид буудалд явагдана. Шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 шилдэг тамирчин “Улсын аварга” цолны төлөө өрсөлдөх юм.
Б.Номин