Төв аймгийн урьчилан хорих төвд саатуулагдаад байгаа экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд тогтовортой байгаа ажээ. Түүний аюулгүй байдлыг хангах үүндээс бусад сэжигтнүүдээс тусд нь нэг өрөөнд хорьж байгаа ба хамгаалагчаараа дамжуулан ном авчруулж, ном их уншиж байгаа юм байна. Сэжигтэн Н.Энхбаярыг ганцааранг нь нэг өрөөнд хорьж байгааг эсэргүүцэж хорих ангийн удирдлагыг салбарынх нь сайд зэмлэсэн сураг дуулдлаа. Ямартаа тэрээр өөрийнхөө дансанд байгаа мөнгөнөөс хоол захиалуулан сүүтэй будаа, будаатай цай зэрэг монгол маягаар хооллож байгаа гэнэ. Мөн биеэ чийрэгжүүлэх үүднээс гар дээр суниах дасгалыг тогтмол хийж, нэг удаад 120-оос доошгүй суниадаг гэж эх сурвалж хэлсэн юм. АТГ-ынхан тус хорих газарт хоёр өрөө гаргуулан сэжигтэн Н.Энхбаярыг байцаах ажиллагаа явуулж байгаа боловч “тэрээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэсэн ганц л хариулт өгдөг байна.
О.ЖАРГАЛ
Эх сурвалж: ”Нийслэл таймс” сонин
Эх сурвалж: ”Нийслэл таймс” сонин