logo
Нисэх онгоц сүйрсэнээс 138 хүн амь үрэгдэв

Нисэх онгоц сүйрсэнээс 138 хүн амь үрэгдэв

2012/04/23
Пакистанд иргэний агаарын тээврийн нисэх онгоц сүйрсний улмаас 138 хүний амь эрсэджээ. Энэ тоонд онгоцонд явсан бүх зорчигч, нисэх багийн гишүүд болон онгоц дээрээс нь унасан байшингийн оршин суугчид орж байна. Ослын газар аврах албаныхан ажиллаж, амь үрэгдэгсдийн цогцсыг гаргасаар байна. Онгоцны хар хайрцгийг аврагчид аль хэдийн олжээ.
    Карачи хотоос Исламабадын чиглэлд нисэж байсан Боинг-737 нисэх онгоц газардахаас хэдхэн минутын өмнө унасан байна. Исламабад хот орчимд онгоц буухын өмнөх өдөр аадар бороо орж, цаг агаар муу байжээ.
    Пакистаны хэвлэлд мэдээлснээр, сүйрсэн нисэх онгоц 27 жил ашиглагдсан, техникийн байдал нь шаардлага хангахгүй болсны учир худалдах шийдвэр гаргасан хувийн компаниас саяхан худалдан авсан байна.
    Үүнээс өмнө 2010 оны долдугаар сард 152 зорчигчтой явсан Эйрбас Эй-321 нисэх онгоц манантай үед уул мөргөж сүйрчээ. 60 настай нисэх багийн даргын бие ослын буулт хийх үед муудах үед туслах нь онгоцоо залж чадаагүй байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш